Хувийн эрүүл мэндийн даатгалыг сонгох таван шалтгаан


Юуны өмнө хувийн эрүүл мэндийн даатгал бол гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан хүний сонголт юм.

Орчин  үед хариуцлагатай, ухамсартай, аливаад хандах хандлага нь бодит байж хүн л өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чадна. Сард 8000 төгрөг төлөөд зургаан сарын дараа өвдвөл 25 сая төгрөг, хоёр жилийн дараа өвдвөл 50 сая төгрөг танд өгье гэж байхад л бид анзаарахгүй байна. Таны нүдийг нээхэд зориулж тавхан давуу тал бичлээ.

1. Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд сард өндөр, маш өндөр орлоготой байх шаардлагагүй. Орчин үед хувийн эрүүл мэндийн даатгалын компаниуд иргэдийн дундаж цалинтай уялдуулан сарын хураамжаа тооцон гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар өнөөдөр таны амьдарч буй санхүүгийн нөхцөл байдалд төдийлөн өөрчлөлт гарахгүй гэсэн үг юм. Жишээ нь 600 мянган төгрөгийн орлоготой гэхэд сард 30 мянган төгрөг даатгалд төлөхөд таны санхүүд ноцтой нөлөө үзүүлэхгүй. 30000 төгрөгийн зардлыг бүртгээд үзвэл хэмнэж болох зүйлд л зарцуулсан байдаг. Харин сард даатгалд төлсөн 30 мянган төгрөгийг даатгалын компани хуримтлуулснаар  таны амьдралд эрүүл мэндээс шалтгаалан учирч болох эрсдэлийг хаах үүрэг хүлээдэг. Та өвдлөө гэхэд санхүүгийн хувьд айх зүйлгүй амьдарч болно гэж ойлгох хэрэгтэй. Гол нь даатгалын компаниа судалж яг ямар төрлийн даатгалд нь даатгуулахаа өөрөө сайн ойлгох учиртай.

2. Хувийн эрүүл мэндийн даатгалын компаниуд төрөлжсөн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх болсон. Жишээ нь манай улсын хүн амын эрүүл мэндийн том асуудал хорт хавдар. Үүнийг даатгах боломж нээгджээ. Мэдээж хорт хавдрын даатгалд даатгуулаад өвдөхгүй гэсэн үг биш хэдий ч өвдлөө гэхэд санхүүгийн зовлонг давхар туулахгүй болсон байна. Та хорт хавдрын даатгалд даатгуулаад зургаан сарын дараа өвчин илрэхэд л танд 5, 10, 25 сая төгрөгийг нөхөн төлбөр болгоод авах боломжтой юм байна. Энэ мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаггүй аж. 25 сая  төгрөгөөр даатгуулсан хүний эмчилгээний зардал таван сая төгрөг боллоо гэхэд 25 сая төгрөгийг л танд олгоно. 20 сая төгрөг нь танд үлдэнэ гэж байна. Үүнээс гадна хорт хавдрын даатгалын 25 сая төгрөгийн багцад даатгуулаад хоёр жилийн дараа хорт хавдар оношлогдвол 50 сая төгрөг нөхөн төлбөр болгон өгөх юм байна. Гэх мэтчилэн бидний аман дотор шар тос байхад ч анзаардаггүй байна.

3. Хувийн эрүүл мэндийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгал хоёр хоёулаа иргэдийн эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцахаар оршдог. Гэхдээ нэг нь нийтийн эрх ашигт тэнцүү хуваарилан ажилладаг бол нөгөөх нь тухайн иргэний хэрэгцээ, шаардлага, сонголт, боломжид нийцүүлэн үйлчилдэг. Хувийн эрүүл мэндийн даатгал ямар ч эмнэлэгт, аль ч улсад эмчлүүлэх нөхөн төлбөр олгодог бол улсын эрүүл мэндийн даатгалын дагуу улсын эмнэлэгт л үйлчлүүлэх ганц сонголттой. Мэдээж МУ –ын иргэн бүр улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүртэх эрхтэй ч энэ нь урьдчилан сэргийлэх шинжилгээнд ороход хангалтгүй, эмчилгээний зардалд хүрэлцдэггүй гэх мэт дутагдалтай тул иргэд онц дүн тавьдаггүй. Тийм ч учраас аль ч улсад хувийн эрүүл мэндийн даатгал давхар хөгжиж иргэдийн эрх ашгийг нэг шат ахиулан хамгаалдаг. Улсын эрүүл мэндийн даатгалын дагуу 165 мянган төгрөгийн шинжилгээ хийлгэх эрхтэй бол хувийн эрүүл мэндийн даатгалтай хийсэн гэрээ ёсоор жил бүхэн бүтэн биеийн шинжилгээ хийлгэсэн ч болно. Мөн улсын эрүүл мэндийн даатгалаар хоёр сар хүртэлх эмчилгээ хийлгэх эрхтэй бол хувийн эрүүл мэндийн даатгал таныг эдгэрэх хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь бий. Гол нь хувийн эрүүл мэндийн даатгалаас ямар үйлчилгээ авмаар байгаагаа тодорхойлж түүндээ тохирсон гэрээг хийх нь чухал юм.

4. Хувийн эрүүл мэндийн даатгалыг иргэд банк, мөнгө угаадаг газар гэх мэтээр харж болгоомжилдог. Тэгээд ч нөхөн төлбөрийг бүрэн хариуцан гаргаж өгнө гэдэгт эргэлздэг. Энэ бүхэн бол зүгээр л иргэдийн дундах хий санаа зовнил. Учир нь хувийн эрүүл мэндийн даатгалын компани яг л банк шиг улсын бодлого, хууль, хатуу хяналтад үйл ажиллагаа явуулдаг. Даатгалын компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг анх өгөхдөө улс тухайн компанийн чадамжид суурилдаг учир бид түүнд санаа зовж, эргэлзэх нь дэмий үзэгдэл юм. Харин компаниа сайн судалж аль бүтээгдэхүүн өөрт нь хэрэгтэй байгаад л анхаарахад арыг нь даатгалын компани даана. Энэ харилцаа сүүлийн жилүүдэд маш амжилттай хөгжиж байгаа бөгөөд Нэйшнл Лайф даатгалын компани 400 гаруй сая төгрөг гаргаж элэг солиулах хагалгааг үйлчлүүлэгчдээ хийлгэж өгсөн сайн жишээ ч байна. Бүү эргэлз. 

5. Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах процесс цайны цагийн ажил болсон. Та судлаад сонгоход л хангалттай. Та интернетээр л даатгуулна. Таны хүссэн газарт очиж гарын үсгийг тань авна. Та хүсвэл компанийн байранд очиж болно л доо. Сарын хураамж төлбөрөө сар сард нь төлсөн ч болно, бүтэн жилээр нь хийсэн ч нээлттэй. Мөн та хэдэн төгрөгний хураамж төлөхөө мэдэхийг хүсвэл https://nlic.mn сайтаар зочилж, хураамжийн тооцоолуур хэсгээс хараарай. Ерөөсөө л хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сонирхоод нүдээ нээх л юм бол таны ирээдүйг аврахаар дэргэд чинь зогсож байна. 

Та Эрүүл мэндийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://nlic.mn/eruulmend болон 7011-3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгалын компани



2019/11/19