Хувийн эрүүл мэндийн даатгалын тухай


Хувийн эрүүл мэндийн даатгал иргэдэд хэр зэрэг ач тустай вэ?

Эрүүл мэндийн даатгал гэхээр иргэд юун түрүүнд улсын эрүүл мэндийн даатгалыг л төсөөлдөг, үүндээ ч сэтгэл дундуур явдаг. Энэ нь хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өргөн цар хүрээг хамарч хөгжөөгүйтэй шууд холбоотой л доо. 

Улсын эрүүл мэндийн даатгалын хувьд нийт иргэдийн суурь хамгаалалтыг л бий болгох үүрэгтэй. Гэтэл хүн бүрийн эрэлт хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүсийн хувьд улсын эрүүл мэндийн даатгалаас жилд 2 сая ₮ тусламж үйлчилгээ авах нь хангалттай байхад зарим хүмүүсийн хувьд хүрэлцэхгүй, нэмэлт санхүүгийн хэрэгцээ шаардлагатай болох жишээтэй. Энэ нөхцөл байдал хувийн эрүүл мэндийн даатгал ард түмэнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг илэрхийлж байгаа юм. 

Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эмчилгээний зардал, эмнэлгийн мөнгө, эм тарианы зардлыг нь даатгалын компани хариуцна гэсэн үг л дээ. Мөн өөрийн хүссэн эмнэлэгт үйлчлүүлж, цаг хугацаа алдахгүйгээр сэтгэлд нийцсэн үйлчилгээг авах боломжтой. Жишээ нь, Нэйшнл лайф даатгалын компанийн даатгуулагч элэгний хорт хавдартай болж Солонгос улсад эмчлүүлэхээр болоход эмчилгээний зардал нь 600 гаруй сая төгрөг болсон байна. Тухайн гэр бүл маань хуримтлуулсан мөнгөө зарцуулж, ойр дотнын хүмүүсээсээ дэмжлэг тусламж авсан хэдий ч эмчилгээний зардалд хүрэлцэхгүй байж. Харин энэ үед даатгалын компани 400 гаруй сая ₮ нөхөн төлбөр олгосноор  даатгуулагч иргэн хагалгаандаа орж, одоо гэр бүлээрээ элэг бүтэн үлджээ.

Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар хувь хүн гэр бүлд сар бүр санхүүгийн дарамт хэр өгөх бол?

Нэйшнл лайф компанийн зүгээс иргэдэд дөрвөн төрлийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг санал болгож байгаа аж. Тухайн хүнд ямар хэрэгцээ шаардлага байгаагаас гадна санхүүгийн нөөц боломждоо тааруулан даатгалын үйлчилгээг сонгох боломжтой юм байна. Тухайлбал, ойр дотнын хэн нэгэн нь хорт хавдраар өвдөж байсан, амьдралын хэв маяг нь тухайн хүнтэй ижилхэн гэж үзэж байвал хорт хавдрын даатгалд хамрагдаж болно. Дунджаар 30 настай хүн гэж тооцвол сард ердөө 7000₮-ийн хураамжтай байгаа. Харин нөхөн төлбөрт 50 сая ₮ хүртэлх мөнгийг авч болно. 

Магадгүй  хүссэн улсдаа, өөрийн сонгосон эмнэлэгтээ  санхүүдээ санаа зоволгүйгээр эмчилгээ үйлчилгээ авмаар байна гэвэл өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгалыг сонгож болох юм байна. 450 саяас 1,5 тэрбум хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой даатгал байгаа. 

Хувийн эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой юу?

Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тохиолдолд боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр тогтмол хийлгэж, даатгалын компаниас төлбөрийг нь хариуцдаг. Энэ нь тухайн даатгуулагчийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой бөгөөд аливаа өвчнийг эрт илрүүлэх, нэн даруй арга хэмжээ авч цааш хүндрүүлэхгүй байх давуу талтай.

Зарим хүмүүс ярьдаг. Даатгал бол иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олдог газар гэж…

Даатгалын хугацаанд та өвдөөгүй ч тань шиг даатгуулсан хэн нэгэнд өвчин зовлон тохиолдож л байдаг. Өөрөөр хэлбэл ганц таныг даатгаагүй учраас танаас бусад маш олон иргэдийн эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн асуудлыг компани шийдвэрлэж л байдаг. Даатгалын үйлчилгээ авсан бол мөнгө авах ёстой гэдэг далд сонирхол үргэлж төрж байдаг хандлага ажиглагддаг. Гэхдээ авто машины даатгалд хамрагдчихаад мөнгө авахын тулд машин мөргөөд байдаггүй шүү дээ. Бусад жолооч нарын эрсдэлийг тухайн даатгал хариуцаж л байгаа. Яг үүнтэй адилхан гэж ойлгох нь зүйтэй. Та өвдөөгүй ч өвдсөн нэгний асуудлыг компани шийдэж л байгаа. Хэрвээ тухайн даатгуулагч маань өвдөх юм бол төлсөн хураамжийг нь хэд дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгоно. Энэ нь бол эрсдэлийн даатгал. Түүнээс биш иргэдийн мөнгийг эргэлдүүлээд угаагаад байдаг зүйл байдаггүй. Хуулиараа бүх зүйл зохицуулагдсан.

Хувийн эрүүл мэндийн даатгал хувь хүндээ ямар ач холбогдолтой тухай дээр дурдлаа. Тэгвэл нийгэмд, улсад ямар үр ашигтай вэ?

Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь улсын эмнэлэг болон хувийн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох зэрэг ач холбогдолтой.  

Иргэд хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн тогтолцоо эрүүлжих суурь болох юм. Ингэснээр иргэн бүр чанартай тусламж үйлчилгээг хүртэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой гадагш чиглэж буй мөнгөн урсгал багасаж, ДНБ нэмэгдэх зэргээр улс орны эдийн засагт ч сайнаар нөлөөлнө. 

Даатгалд хамрагдахыг хүссэн хүн хэзээ хаана хандвал зохих вэ? 

Даатгалд хамрагдахыг хүсвэл манай оффис дээр ирээд даатгалын менежерүүдээс зөвлөгөө аваарай. Таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрүүл мэндийн даатгалуудын аль нь тохирохыг санал болгох болно. 

Эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://nlic.mn/eruulmend болон 7011 3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгалын компани.