Хүссэнээрээ элбэг хангалуун амьдрах тэтгэврийг “Амьдралын даатгал” танд өгнө.


20 жилийн турш амьдралын даатгалын тэтгэвэртээ даатгуулан сар бүр 100 мянган төгрөг төлсөн гэж тооцвол 43 орчим сая төгрөгийн хуримтлал таных болж байна. Үүнийгээ эрхэм та үр хүүхдэдээ өвлүүлж, эсвэл хүссэн хөрөнгө оруулалтдаа зарцуулах эрх нээлттэй. Ахмадуудын магнайг тэнийлгэж, залуу үеийн элбэг хангалуун ирээдүйг бий болгосон энэхүү тэтгэврийн даатгалыг “Үндэсний амьдралын даатгал” компани Монголдоо анх удаа нэвтрүүлээд байна. “Тэтгэвэрт гарсныхаа дараа хэнээс ч дутахгүй орлоготой амьдар, санаснаа бүтээ, харсан зүгтээ аял. Ажил хийж явахдаа амсаагүй элбэг хангалуун амьдрал тэтгэврийн насанд л ирдэг юм байна” гэж барууны ахмадууд ярьдаг юм билээ. “Би тэтгэврийнхээ хуримтлалаас гуравны нэгийг нь гурван улсаар аялахад зориулсан. Үлдсэнээр нь нутагтаа бүсгүйчүүдийн номын сан байгуулна. Насан туршдаа завгүй хөдөлмөрлөсөн миний амьдрал одоо л эхэлж байна” гэж тэдний нэг нь болох америк эмэгтэй Монголд жуулчилсан тухай цахим хуудастаа дурайлгажээ.

Өнөө цагийн хөгжлийг Монголдоо өвлүүлсэн буурлуудад минь тэтгэврийн хэд нь хэр хүрэлцээтэй байдаг билээ. Сар бүрийн тэтгэвэр гэж дунджаар 100 орчим мянган төгрөг авч байна. 20 кг мах, ганц чанартай гутлын үнэд хүрэхгүй энэ мөнгө ахмадуудыг маань хийсэн бүтээснээрээ бахархахад биш, өнөө маргаашдаа санаа зовоход хүргэж байна. Залуу үе маань ч насны намар налайхад насан турш шимтгэл төллөө гээд сарын 100 гаруй мянган төгрөгийн тэтгэврээр амьдрах болох нь. Харин энэ бүхнийг өөрчилж, хүний гар харалгүй хүрэлцээтэй тэтгэвэр авч элбэг хангалуун амьдрах нөхцлийг “Үндэсний амьдралын даатгал” компанийн тэтгэврийн даатгал Эрхэм Танд олгож байна.

Таны хуримтлал, зөвхөн таны хүссэнээр Нийгмийн даатгалд цалингаасаа шимтгэл төлдөгийн адилаар хэн бүхэн сайн дураараа “Амьдралын даатгалын тэтгэвэр”-т хамрагдах боломжтой. Хоёр давхар тэтгэвэр авах таатай боломжийг үүгээр бий болгож чадсан байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу малчид, тариачид, худалдаачид зэрэг байнгын орлогогүй иргэдэд “Үндэсний амьдралын даатгал”-ын тэтгэврийн даатгал нэн тохиромжтой. Заавал албан ёсоор төлж байгаа шимтгэлийг хүлээхгүйгээр өөрөө сайн дураараа тэтгэврээ хуримтлуулснаар хүссэн хэмжээгээрээ тэтгэвэр тогтоолгох боломж энэ хүмүүст нээгдэж байгаа хэрэг юм. Харин албан ёсоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүсийн хувьд нэмэлт тэтгэвэр авах боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.

Амьдралын даатгалын тэтгэвэрт даатгуулснаар эрхэм хэрэглэгч та хэд хэдэн давуу талыг өөртөө бий болгох юм. Үүнд: Өөрийн санхүүгийн боломж, орлогоосоо хамаарч хүссэн хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлал бий болгоно. Хэдий хэмжээний тэтгэврийн хуримтлал үүсгэх, хэдэн жилийн турш тэтгэвэр авахаа өөрөө сонгоно. Даатгалын хураамжаа заавал сараар бус, хүссэн үедээ буюу нэг удаа бөөн дүнгээр, эсхүл жил, хагас жил, улирлаар төлөх боломжтой. Таны хуримтлуулсан мөнгө зөвхөн таны нэр дээр хадгалагдаж, зөвхөн танд зориулагдана. Тэтгэвэр авахын тулд заавал 10-20 жил хураамж төлсөн байх шаардлагагүй үүнээс цөөн жил төлсөн ч тэтгэвэр авах эрх үүснэ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барсан тохиолдолд даатгалын төлөвлөгөөгөөр авахаар тохирсон мөнгийг, тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд авч байгаад үлдсэн үлдэгдэл тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгоно.

Тэтгэврийн хуримтлалаа өв залгамжлуулах буюу гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүстээ шилжүүлэх боломжтой. Даатгалын гэрээ цуцлагдвал үүссэн тэтгэврийн хуримтлалыг хүүгийн хамт буцаан олгоно. Тэтгэвэр авч байгаа үедээ авах тэтгэврийн хэмжээ болон тэтгэвэр авах хугацаагаа өөрчлөх боломжтой. Тэтгэвэр авч байх хугацаандаа тэтгэврийн хуримтлагдсан мөнгөө барьцаалан даатгалын компани болон гуравдагч этгээд \банк\-ээс зээл авах боломжтой. Амьдралын даатгалын тэтгэврт хэрхэн хамрагдах вэ? Амьдралын даатгалын тэтгэвэрт та сайн дурын үндсэн дээр хамрагдана. Та ямар хэмжээний тэтгэвэр авах хүсэлтэй байгаагаа, мөн хэрхэн хуримтлуулахаа шийдэхэд л хангалттай.

Ингээд дараа нь “Үндэсний амьдралын даатгал” компанийн тусгай маягтад санал, хүсэлтээ бичсэнээр гүйцэлдэх юм. “Та зөвхөн тооцоол, бусдыг нь бид хийнэ” гэсэн уриаг “Үндэсний амьдралын даатгал” компанийнхан хэрэгжүүлж, үйлчлүүлэгч бүхэндээ хүссэн хэмжээгээрээ хуримтлал үүсгэж, тэтгэврээрээ нэгэн насны хөрөнгө оруулалт хийх боломжийг олгохоор шамдан ажиллаж байна. Учир нь бид Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан Монголын анхны бөгөөд цорын ганц амьдралын даатгалын компани юм.

Бид JBBoda & Co.Pvt компанийн мэргэжлийн зөвлөмжийн дагуу амьдралын даатгалын гэрээ, журам, дүрмийг олон улсын түвшинд боловсруулсан, даатгуулагчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс дэлхийн ТОП давхар даатгалын компани болох Munich Re давхар даатгалын компанитай урт хугацааны гэрээ байгуулсан ба даатгалын тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт шаардлагуудыг бүрэн ханган, ажиллаж ирлээ. Компанийн менежментийн багийг ХБНГУ, ОХУ, Унгар, Чех улсуудад боловсрол эзэмшиж, Япон, Энэтхэг, БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн даатгалаар мэргэшсэн, туршлагатай даатгалын мэргэжилтэн, эдийн засагч, эмч, хуульч зэрэг мэргэжлийн боловсон хүчнүүд бүрдүүлж байна.