Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


“Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Сургуулиуд “Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд шинжлэх ухааны аргачлалуудыг ашиглан иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тухайн асуудлуудыг урт хугацааны даатгалаар дамжуулан шийдэхэд иргэдэд бий болох үнэ цэнийг судлах, түүнд шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх, ашиглалтыг сайжруулах, оюутнуудын онолын мэдлэгийг бизнесийн салбарт бататгах болон даатгуулагчдын танин мэдэхүйн хэрэгцээг хангах бусад шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.



2021/11/17