Эрүүл амьдралын үнэ цэнэ буюу I Phone-ийн дараагийн загвар


Эрүүл явбал мянган лан хэмээн манай ард түмэн эртнээс ярьсаар ирсэн. Энэ үгийн утгыг ухвал зүгээр нэг эрүүл явснаар олон лан мөнгөтэй болж болно гэсэн өнгөцхөн санаа агуулагдаж буй төдийхөн биш юм. Бидний ухаант өвөг дээдэс маань мөнгөний нэгж лан лангаар тооцогддог байсан эрт цаг үед хүн эрүүл байж, урт насалснаар хэдэн зуун лан мөнгөөр хэмжигдмээргүй аз жаргалтай, элэг бүтэн, өнөр өтгөн, тэр хэрээрээ элбэг хангалуун амьдралыг босгож чадна хэмээн үздэг байсанд энэ үгийн утга учир оршино.

Тэгвэл өндөр хурдтай орчин үеийн нийгэмд амьдарч буй хүмүүс бид хуучнаар бол лан лангаар хэмжигдэх эд баялаг, алдар нэр, амжилтын оргил өөд тэмүүлээд хэдэн мянган лан алтнаас ч үнэ цэнэтэй эрүүл мэндээ золиослох боллоо.


Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, амжилт, алдар нэрд хүрэхийн төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэсний эцэст сая нэг дөнгөж ЭРҮҮЛ МЭНД гэдэг чинь ийм чухал зүйл байсан юм байна шүү дээ хэмээн ойлгосон ч нэгэнт оройтсон.


Гэхдээ амжилтад хүрч, дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлж чадсан нэгэн эрхмийн түүхээс та бүхэнтэй товчхон хуваалцъя. 

Уншигч та I Pod, I Pad, I Phone-ийг зохион бүтээсэн агуу инженер, шилдэг менежер гэдгээр нь Apple компанийн CEO агсан Стив Жобсын тухай дуулж л байсан байх. Гэвч түүнийг нойр булчирхайн эцсийн шатандаа орсон хорт хавдраар ид хийж бүтээх залуу насандаа хорвоог орхисныг мэдэх бил үү.

Тийм ээ. Стив Жобс эрч хүчтэй, эрүүл саруул залуу насныхаа ааг омгоор Макинтош үйлдлийн систем, макинтош компьютерийг бүтээж, хүүхэд багачуудын үзэх дуртай “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киног өөрөө удирдан хийлцсэн. Ингээд зогсохгүй цүнхэнд хийгээд зөөгөөд явдаг байсан компьютер хэмээх хавтгай дөрвөлжин эдийг ердөө л гарын хоёр алганд багтахуйц хэмжээтэй жижигхэн I Pad, I Phone болгон хувиргаж чадсан нь бодит үнэн. Тэр хүний түүхэнд цоо шинэ эрин үеийг цуцашгүй хөдөлмөрлөсний хүчинд эдгээр гайхалтай эд зүйлсээрээ авчралцсан гэж хэлж болно. 

Гэвч та түр хүлээгээрэй. Стив хүүхэд насны дэврүүн мөрөөдлөө бодит биелэл болгохын тулд ингэж зогсолтгүй хөдөлмөрлөх явцдаа эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, зөв унтаж амрах, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэргийг үндсэндээ гаргууд нь хаясан гэж хэлж болно. Үр дүнд нь тэрээр 2011 оны 10 сард дөнгөж 50 гаруйхан насандаа хорвоог орхисон билээ. 

Түүний нойр булчирхайн хорт хавдар буюу нейроэндокрин өвчин нь эцсийн шатандаа орсны дараа тэрээр ийм өвчтэй гэдгээ мэдсэн бөгөөд Америкийн шилдэг эмч нар энэ агуу хүний амийг аврахын тулд хэрэглэж болох бүх аргаа хэрэглэсэн ч тусыг олоогүй гэдэг. Нойр булчирхайн хавдар нь үсэрхийлж элгэндээ нөлөөлсөн тул элгийг нь сольсон ч шинэ элэг рүү нь өвчин дахиад л үсэрхийлсэн тул өөр яах ч аргаа эмч нар олсонгүй. Тиймээс түүнд зөвхөн эцсийн шатны амь торгоох эмчилгээ хийхээс өөр аргагүй болжээ. Харин эрдэмтэд Apple-ийн СЕО-г аврахын тулд цоо шинэ төрлийн эм болох  sunitinib, everolimus-ийг түүнд зориулан гарган авсан гэдэг. Гэвч технологийн ертөнцөд шинийг бүтээгч алдарт менежерийн амь насыг анагаахын ертөнцийн шинэ шинэ ололт амжилтууд огтхон ч аварч чадсангүй.

Энэ хүний намтар түүхээс бид хоёрхон зүйлийг мэдэж авч болно. Стив Жобс эрүүл саруул залуу насны эрч хүчээр мөрөөдлөө биелүүлж, гайхамшигтай амжилтад хүрч чадсан нь үнэн. Гэвч тэр хорт хавдраар үхэлгүй амьд байсан бол өнөөдөр бид I Pad, I Phone-ийг дундад зууны хоцрогдсон эд гэж нэрлээд оронд нь өөр ямар гайхалтай технологийн дэвшлийг түүний ачаар хэрэглээд сууж байх байсныг хэн ч таашгүй. Учир нь Стивийн толгойд гар утсыг бүр илүү шинэлэг болгож, холеграм технологийн тусламжтайгаар цоо шинэ шатанд гаргах супер төлөвлөгөө хадгалагдсаар хорвоог орхисон хэмээн ойр тойрных нь хүмүүс баталдаг юм билээ. 

Тэр хэдэн мянган лан алт мөнгө, хэдэн зуун сая доллараар сольшгүй үнэ цэнэтэй эрүүл мэндээ хайхарч явсансан бол өнөөдөр бид холеграман гар утас хэрэглээд сууж байх байжээ. Тийм ээ. Зогсохыг мэддэггүй эцэлт цуцалтгүй мөрөөдөгч Стив мөрөөдлөө биелүүлсэн. Гэхдээ зөвхөн хагасыг нь. Харин үлдсэн хагасыг нь биелүүлэхэд түүнд нойр булчирхайн хожуу шатандаа оношлогдсон хорт хавдар өвчин нь тээг болсон.

Эрүүл байснаар бид хэчнээн их баялаг, хэчнээн их үнэ цэнийг бүтээж чадах вэ. Харин эрүүл мэндээ алдсанаар мөн адил хэдий хэр баялаг, хэдий их үнэ цэнээ алдаж болох вэ.

Та амьдралын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.