ЭРҮҮЛ БАЙХЫН ЖАРГАЛ


Дэлхий дээр өвчлөл, нас баралтын гол шалтгаан нь халдварт бус өвчнүүд болж жилээс жилд өсч, үүнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдэж байна. Хүний эрүүл мэндэд хотжилт, хүн амын нягтаршил, орчны болон агаарын бохирдол, амьдралын буруу хэвшил нь халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл аюулгүй орчинд амьдарснаар нийт нас баралтыг 23 хувиар бууруулж чадна гэж тооцоолжээ. “WHO methods and data sources for global burden of disease estimates 2000-2015”. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор орчноос хамааралтай халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 10 шалтгаанд цус харвалт, зүрхний шигдээс, санамсаргүй осол гэмтэл, хавдар, амьсгалын замын архаг өвчин, астма, амьсгалын дээд замын цочмог өвчлөл, нярайн өвчин, санаатай осол гэмтэл өвчнүүдийг оруулсан байна. 

Манай улсын иргэдийн халдварт бус өвчлөлийн тухай статистик тоо баримтуудыг дурдвал, 2018 оны байдлаар цусны даралт ихсэх өвчнөөр 182 мянган хүн, элэгний өвчнөөр 58 мянган хүн, хорт хавдраар 6073 хүн шинээр оношлогдсон байна. 

Хүмүүс өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг ч өвчлөх нөхцөлийг хүн өөрөө бүрдүүлж байдаг. Тухайлбал, хорт хавдрын өвчлөлийг авч үзье. Тухайн хүн гэнэт нэг өдөр хорт хавдартай болчихно гэж байхгүй шүү дээ. Хорт хавдар үүсэх хүндрэх хугацаа нь хувь хүн бүрийн бие организмын онцлог, амьдралын нөхцөл байдал хэв маягаас шалтгаалан 6 сар, 2 жил, 10 жил гэх мэтчилэн өөр өөр байдаг байна. 

Хүн “Эд хөрөнгөө алдвал багыг алдана, нэр төрөө алдвал ихийг алдана, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана” гэх үг бий. Тиймээс эрүүл байж дээр дурдсан өвчлөлүүдээр өвдөхгүйн тулд эрүүл амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн “Эрүүл байх санамжууд”-ыг хүргэж байна. 

Эдгээр санамжуудыг хэрэгжүүлэхээс гадна учирч болзошгүй аливаа эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Ингэснээр бид өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрч, эрүүл саруул байснаар урт наслах боломжтой. 

Эрүүл байхын жаргалыг өдөр бүр мэдэрч, талархаж цаг хугацааг хором мөч бүрийг үнэ цэнэтэй өнгөрүүлээрэй.

Эх сурвалж: 
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв “Эрүүл мэндийн үзүүлэлт”
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн 
Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.