Эрүүл гэр бүлийн 7 дадал


Аз жаргалтай гэр бүл байхын тулд гишүүн бүр эрүүл энх байх ёстой. Эрүүл байхын тулд эрүүл дадал зуршилтай байх хэрэгтэй болно. Та бүхэн дараах дадал зуршлуудыг санал болгож байна.

1. Өглөөний цай

Өглөөний цай бол хоол боловсруулах эрхтэн систем эрүүл байх үндэс суурь. Шөнөжин амарсан таны эд эрхтэн тэр дундаа дотоод шүүрлийн эрхтнүүд тань хоол боловсруулахад бэлэн болсон байдаг. Яг энэ цагт нь зохих хоол хүнс хэрэглэхгүй бол өвдөхөд бэлэн болдог.

Элэгнээс шөнө ялгарсан цөс цөсний хүүдийнд хуримтлагдаж хоол орж ирэхийг хүлээж байдаг аж. Улмаар хоол орж ирэхэд нойр булчирхайгаас ялгарах хүчиллэг шингэн, цөс хоёр хамтран таныг хоолыг шингээх ажилдаа ордог. Гэтэл өглөөний цай, хоолоо идэж, уудаггүй гэр бүлийн гишүүд цөсний чулуутай, улмаар нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай болох эрсдэлтэй. Учир нь өглөө хоол идэж цөсний хүүдийн дэх цөсийг гадагшлуулахгүй бол уутан дотроо чулууждаг байна. Үүнийг цөсний чулуу гэж манай ард түмэн нэрлэх аж. Цөсний хүүдийн дэх цөс ялгарахад багахан хэмжээний сайн чанарын тослог хүнс хэрэгтэй бөгөөд өглөөний цайнд цөцгий, масло,  өрөмтэй талх, самартай овьёос гэх мэтийг уураг болох өндөгтэй хамтатган идэх нь хамгийн хялбар бөгөөд эрүүл өглөөний цай болно.

2. Спортлог гэр бүл

Спиртлэг биш спортлог бай гэдэг үг бараг л моданаас гарчхаж. Гэтэл эрүүл гэр бүлийн насан туршийн уриа үг байх ёстой юм. Яагаад гэвэл спортоор хичээллэх нь таны аз жаргалын гормоныг ялгаруулна, аливаад төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ, илүүдэл жингээс сэргийлнэ. Дасгал хөдөлгөөнийг заавал спортын танхимд хийх хэрэггүй. Гэр орондоо, гудамж талбайд хаана ч хийсэн болно. Дасгал хөдөлгөөнийг гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хийвэл таны гэр бүлийн уур амьсгал илүү эерэг, илүү хөгжилтэй байх болно.

3. Амьдралаа даатгаж хэвш

Амьдралаа даатгах нь хөгжилтэй орны иргэдийн амьдралаа эрсдэлээс хамгаалдаг ухамсарт үйлдэл. Гэр бүл аз жаргалтай байхын тулд санхүүгийн эрсдэлгүй, санхүүгийн хямралгүй байх шаардлагатай. Гэтэл гэр бүлийнхээ санхүүг авч явдаг гишүүн нь өвдвөл тэр айлын аз жаргал хормын төдийд ганхах эрсдэлтэй. Үүнийг шийдчихсэн даатгал манай улсад нэвтрээд удаж байна. Хэрхэн шийдсэнийг нэг жишээгээр тайлбарлая.

Аав ээж хоёр охиноо ирээдүйд Америкт сургахаар 100 сая төгрөгийн хуримтлал үүсгэж эхэлжээ. Гэтэл аав, ээжийн амь нас эрсдэлд орвол даатгалын компани ирээдүйд тухайн охинд 100 сая төгрөг олгож чанартай боловсрол эзэмшүүлэх аав ээжийн хүсэл зорилгыг даатгалын гэрээнийхээ дагуу гүйцэтгэдэг байх жишээтэй. Ийм боломжийг ямар ч гэр бүл алдаж болохгүй юм. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://nlic.mn/khurimtlal/bolovsrol линкээр орж судлаарай.

 4. Эрүүл хооллолт

Эрүүл хоол гэдэг бол шинэ, олон төрлийн орц найрлагатай хүнсийг хэлдэг байна. Үүн дээр нэмээд давсны бага хэрэглээ орчин үед хамгийн чухалд тооцогдож байна. Харин эрүүл хооллолт гэдэг бол өдөрт олон удаа бага багаар хооллохыг хэлдэг. Мөн хэт халуунаар нь идэхгүй байх, унтахаас гурван цагийн өмнө хооллосон байхыг чухалчилдаг.  Давсгүй цай уу, нэг өдөр цагаан хоол ид, жимс хэрэглэж хэвш, шарсан хоолноос аль болох зайлсхий, хүнсний ногооны амин дэмийг арилтал битгий чанаж, шар гэх мэт энгийн хэдхэн дүрмийг гал тогоондоо эзэгтэй та мөрдвөл гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

5. Сэтгэлзүйн хувьд эрүүл гэр бүл илүү бат бөх оршино

Манай улсын гурван хүн тутмын нэг нь сэтгэлзүйн асуудалтай гэдэг судалгаа гарчээ. Тэгвэл таны гэр бүл тав, дөрөв, эсвэл гурван гишүүнтэй бол нэг сэтгэлзүйн асуудалтай хүнтэй болох гээд байна. Сэтгэл зүйн асуудалтай хүний орчин тойронд эрүүл  харилцаа үүсэхэд тун бэрх юм. Үүнээс гадна сэтгэлзүйн асуудал эрүүл хүндээ их бага хэмжээгээр тогтмол нөлөөлж байдаг байна. Тиймээс гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд заавал анхаарал тавих шаардлагатай.

Өрхийн тэргүүн та дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Таны гэр бүлийн хэн нэгэн ганцаардаагүй биз,  сэтгэл гутралд өртөөгүй биз, өөртөө итгэлгүй нэгэн болчхоогүй биз, хорт зуршилд автаагүй биз, тогтмол ажлын байртай, ажлын бүтээмжтэй байгаа юу? Найз нөхдийн хүрээлэл нь хэр зөв хүмүүс байгаа бол гэх мэтээр тандалт хийж байгаарай. Шаардлагатай бол сэтгэлзүйч эмчид хандаж туслалцаа авах нь тийм ч ичгэвтэр хэрэг биш юм.

6. Үзлэгт орох

Монголчуудын дунд илэрч буй хорт хавдрын нөхцөл байдлаар жишээ татахад илэрч буй хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг нөхцөл байдал байна. Энэ нь бид эрүүл мэнддээ хэт хойрго, хайнга  ханддаг гэдэг гэдгийг харуулж байгаа юм. Үнэндээ бол гэр бүлийн гишүүн бүхний эрүүл мэнд гэр бүл болон амьдарсан цагаас хойш ганц хүний асуудал биш гэр бүлийн “ӨМЧ” болсон байдаг. Учир нь та ганц өөрийнхөө өмнө биш ханилсан хань, төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө эрүүл байх хариуцлага хүлээсэн байдаг. Та өвдвөл таны хайртай хүмүүсийн сэтгэл өвдөж, санхүүгээр хямарч эхэлдэг учраас тэр юм шүү дээ. Тийм учраас та эрүүл мэнддээ тогтмол хөрөнгө оруулалт хийж хэвшээрэй. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт гэдэг бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших байдаг. Танд дуулгахад ЭМД төлдөг л бол харьяа ЭМ –ийн төвдөө жилд нэг удаа ходоодоо дурандуулж, элэгний шинжилгээ өгөх боломж байдаг юм шүү.

7. Хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээрэй.

Гэр бүлийн үргэлжлэл бол таны хүүхэд. Таны өнөөдрийн гэр бүлээс дахин гэр бүл ургахад эрүүл дадал зуршилтай, эрүүл бие махбодтой хүн төлөвшин гарах нь чухал. Ингэхийн тулд эцэг эхийн хийх ёстой хамгийн эхний бөгөөд энгийн алхам бол хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндийн бат сахин хамгаалах явдал юм. Мөн хүүхэд тань ангина –тай бол бага насанд эмчлүүл. Ингэсэн тохиолдолд таны хүүхэд ирээдүйд үрэвсэлд өвчнөөс өвдөх эрсдэл маш бага байх болно.

Та эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.