Эрүүл мэндийн даатгал төлөгч хүн бүрийн эдэлж болох боломжууд


Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол юу вэ?

Таныг болон таны ойр дотнын хүн өвдөхөд шаардагддаг санхүүгийн хүндрэлийг хуваалцдаг. Өөрөөр хэлбэл таны хамгийн хүнд үед дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглах эрх танд бий.

Та эрүүл мэндийн даатгалд хэдэн төгрөг төлдөг вэ?

  1. Ажилтан та - сард 12800 төгрөг, жилд 153600 төгрөгийг эрүүл мэндийн даатгал гэж төлдөг. Үүний 2 хувийг нь ажил олгогч тань төлж байна.
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, хөдөлмөр эрхлээгүй иргэн та – сард 3200, жил 38400 төгрөг төлж байна.
  3. Гадаадын иргэн өөрөө хүсвэл та- сард 6400, жилд 76800 төгрөг төлж болно
  4. Тэтгэвэрт авдаг настан, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа хүн, хүүхдээ хоёр нас хүртэл өсгөж буй асран хамгаалагч, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг иргэн та –сард 6400 жилд 76800 төгрөгийг төлдөг ба үүнийг төр хариуцан төлж байна.
  5. 0-18 насны хүүхдүүд – сард 3200, жилд 38400 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд шимтгэл болгон төлдөг бөгөөд үүнийг төр хариуцаж байна.

Эрүүл мэндийн даатгалаараа ямар үйлчилгээ, хөнгөлөлтийг та эдлэх эрхтэй вэ?

  1. Хэвтэн эмчлэх
  2. Амбулаторийн тусламж, үйлчилгээ
  3. Оношлогоо шинжилгээ
  4. Уламжлалт эмчилгээ
  5. Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ
  6. Өдрийн эмчилгээ
  7. Хөнгөвчлөх эмчилгээ
  8. Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

Даатгуулагч мэдээд авах хэрэгтэй:

  • Даатгалаа төлсөн иргэн та - Амбулаторийн тусламж, үйлчилгээний төлбөрт нэг удаад 10500-11340 төгрөгийг тухайн даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан эмнэлэгт нь төлдөг. Жишээ нь та өрхийн эмнэлэгтээ хүүхдээ үзүүлэхэд энэ төлбөр төлөгдөж байдаг.
  • Даатгалаа төлсөн иргэн та - сард 36000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг. Та жилд 432000 төгрөг багтаан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй аж.
  • Даатгалаа төлсөн иргэн та - Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө, үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.
  • Даатгалаа төлсөн иргэн та - Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд өвчний оношноос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Даатгалаа төлсөн иргэн та - 500–65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой.
  • Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500– 65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.
  • Даатгалаа төлсөн иргэн та - Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол таныг эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхтэй.
  • Даатгалаа төлсөн иргэн та - Өндөр өртөгтэй эмчилгээ, мэс засалд орсон бол нийт зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. 975 мянган төгрөгөөс 28.740.750 төгрөгийн хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана.
  • Даатгалаа төлсөн иргэн та - Уламжлалт, сэргээн засах эмчилгээнд 110.000-116.281 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Уламжлалт эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 117 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 110.000-116.281 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.
  • Даатгалаа төлсөн иргэний - Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Мөн хорт хавдрын химийн өдрийн эмчилгээнд тохиолдол буюу нэг багц курс (химийн тариа, гаж нөлөө арилгах эмчилгээ) эмчилгээний зардалд 450 000 төгрөг, өдрийн туяа эмчилгээний зардалд нэг өдрийн эмчилгээнд 66 000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эмнэлэгт төлнө.
  • Даатгалаа төлсөн иргэний - Жирэмсний өмнөх, дараах эмчилгээнд 145.500 – 804.090 төгрөгийн зардлыг төлдөг. Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах зургаан долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношноос хамаарч 145.500–804.090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.
  • Даатгалаа төлсөн иргэн та - С вирус зэрэг зарим төрлийн өвчний оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой. Өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард, тухайн эмнэлэгт даатгуулагч оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй. Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /компьютер томограф, МRI, дуран, гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 55 000 төгрөг буюу 165 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан “Төлбөртэй тусламж, үйлчилгээний тариф”-ын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Тухайлбал, С вирусийн оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой.

Үүнээс гадна манай эрүүл мэндийн даатгалын хуулийн нэг сайхан зүйл бол эв санааны зарчимтай. Энэ нь би өнөөдөр шимтгэлээ төлсөн ч өөрөө өвдөөгүй бол миний эргэн тойронд байгаа аав ээж, хөгжлийн бэрхшээлтэй ах дүү нар гээд эрүүл мэндэд нь эрсдэл учирсан бүх хүмүүс миний төлсөн шимтгэлээр эмчлүүлдэг гэсэн үг юм.

Дээр танилцуулсан тусламж үйлчилгээг улсын буюу МУ –ын иргэн бүр төлөх ёстой албан даатгал төлөгчид эдэлнэ.


Үүнээс гадна хувийн эрүүл мэндийн даатгалууд нэвтэрч, үр ашиг, хүртээмж өндөртэй үйлчилгээг санал болгоод эхэлсэн


бөгөөд https://nlic.mn/eruulmend линкээр орж мэдээлэл авахыг хүсье.

Эрүүл мэндийн даатгалын талаарх иргэдийн мэдлэг хандлага гэдэг судалгаа 2016 онд хийгдэж байсан бөгөөд судалгаанд оролцогсдын боловсролын төвшин нэмэгдэхэд ЭМД-д хамрагдсан хувь статистикийн магадлал бүхий нэмэгдэж байсан дүгнэлт гарч байжээ. Тухайлбал, боловсролын төвшин дээшлэхэд ЭМД-д хамрагдсан хувь 87.0 түүнээс өндөр байхад, бүрэн дунд, түүнээс доош боловсролтой оролцогсдын 79.0 түүнээс доош хувь нь ЭМД-д хамрагдсан байжээ.