Ээж аав нь хамрагдаад хүүхдээ үнэгүй даатгуулах боломж


Хорт хавдар өвчинтэй холбоотой цөөхөн баримт дурдвал:

  1. Өдөрт 12 монгол хүн хорт хавдрын улмаас нас барж байна.
  2. Жилд шинээр 6,000 орчим хүн хорт хавдар гэдэг онош сонсож тэдний 60 хувь нь нэг жил хүрэхгүй нас барж байна.
  3. Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 35 орчим хувь нь л таваас дээш жил амьдарч байна.
  4. Хорт хавдрын 78 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.
  5. Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 80 –аас илүү хувь нь 45 –аас дээш насныхан байна.
  6. Хүүхдийн хорт хавдар 2014 оноос хойш жил 100 тохиолдлоор нэмэгдсэн байна

Уг нь хорт хавдар өвчин халдварт өвчин биш. Тодруулбал хорт хавдраас сэргийлэх, тэр өвчнөөр өвдөхгүй байх боломж хүн бүрд байдаг. Мэдээж удамшил гэх мэт цөөн тооны хувь хүнээс үл шалтгаалах эрсдэлийг эс тооцвол. Гэтэл Монголчууд хорт хавдартай дайтаж, түүнд бараг л ялагдаж явна. 

Юу хорт хавдарт хүргээд байгаа вэ? Архи, тамхи, таргалалт, удамшил, утаа, буруу хооллолт, В, С, Д вирус, хелико бактери гэх мэт үй олон нөхцөл, шалтгаан бий... Үүнийг хэн ч хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг болсон. Гэвч байдал дээрдэхгүй, бүр л дордож байна. ХСҮТ /Хавдар Судлалын Үндэсний Төв/–өөс 2040 он гэхэд 10,000 хүн шинээр хорт хавдраар оношлогдоно гэж зарласан. 


Өөрөөр хэлбэл жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын тоо өнөөдрөөс 4,000 хүнээр нэмэгдэх төлөвтэй нөхцөлд монголчууд амьдарч байна.


Эмчилгээний хувьд манай улсын хавдрын эмчилгээ, оношилгооны үйлчилгээ дэлхийн түвшинд зүүгдэх гэж хичээж байгаа ч хавдрыг эмчилдэг технологи нь тийм ч хямдхан эд биш ажээ. Туяа эмчилгээний нэг аппаратыг суурилуулахад л дөрвөн жилийн хугацаа орж, гурван сая еврогийн хөрөнгө шаардаж байх жишээтэй. Үнэтэй технологи, төхөөрөмж дагаад хорт хавдрын эмчилгээний зардал ч маш өндөр. Олон улсад элэг солиулах хагалгаа л гэхэд 350 мянган доллар байдаг аж.

Өөрөөр хэлбэл, иргэд санхүүгийн бэрхшээлээс үүдэн эмчлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс бид ард иргэдэд гарц гаргалгааг санал болгохыг хүслээ. Манай улсын даатгалын зах зээлд Хорт хавдрын даатгал нэвтрээд цөөхөн сар өнгөрч байгаа ч эрэлт их байгааг Нэйшнл лайф компанийн зүгээс мэдэгдэж байна.

 

Хорт хавдрын даатгал бол өнөөдөр хувь хүндээ санхүүгийн дарамтгүйгээр ирээдүйн эрүүл мэндийн эрсдэлээ тооцож, сэргийлэх боломж юм.  

Хорт хавдар өвчнөөр өвдөхөө мэдэж байгаа, өвдөхийг хүсэж байгаа хүн нэг ширхэг ч хүн байхгүй ч жилд 4,000 монгол хүн хорт хавдраас болж нас бардаг. Бид айдас, мухар сүсгээ давж нөхцөл байдлыг бодитоор харж, шийдэлд хүрч, ухаалаг хандах ёстой аж. 

Та сард дунджаар 7,000 төгрөг төлөөд л ирээдүйд хорт хавдар өвчний эмчилгээний зардал хэмээх зүйлд огт санаа зовохгүй байх боломжтой гэж байна. Гэтэл бид муу ёр гээд боломжийг түлхэх нь орчин цагт нийцэхгүй. Бид ухаалаг, орчин үеийн иргэн байх ёстой. 

Монголын хоёр хүн тутмын нэгэнд нь хорт хавдар өвчин шууд биш боловч шууд бус утгаараа нөлөөлсөн байдаг болохыг судалгааны дүн харуулж байна. Тухайн хүн өөрөө өвдөөгүй юм аа гэхэд гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхноос нь хэн нэгэн хүн нь заавал хорт хавдраар өвдсөн буюу нас барсан байдаг нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

Хорт хавдрын даатгал бол маш энгийн, үр өгөөжтэй шийдэл:

  1. 0-60 нас монгол улсын иргэн бүр хамрагдах боломжтой.
  2. Даатгалд хамрагдсанаас хойш зургаан сарын дараагаас эхэлж нөхөн төлбөр олгох боломжтой.
  3. 10,20,50 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох нөхцөлтэй даатгалыг компанийн зүгээс санал болгож байна.
  4. Сард дунджаар 7,000 төгрөг л төлнө. / Даатгуулагчийн наснаас хамаарна/
  5. Ээж, аав нь хорт хавдрын даатгалд хамрагдвал 19 хүртэлх насны бүх хүүхдүүдийг нь үнэгүй даатгана.

Жишээ нь, Тулга 30 настай. Өнөөдөр хорт хавдрын даатгалын үйлчилгээг авч 25 сая төгрөгөөр даатгууллаа гэж бодъё. Сард ердөө 7,000 төгрөг л төлнө. Улмаар зургаан сарын дараа та хорт хавдраар өвдлөө гэж бодоход танд Нэйшнл лайф компанийн зүгээс 25 сая төгрөгийг шууд олгох юм. Харин даатгалд хамрагдсанаас хойш 3 дахь жилээс хорт хавдраар өвдлөө гэж бодоход нөхөн төлбөрийн хэмжээг нэг дахин нэмэгдүүлж 50 сая төгрөгийг шууд олгох юм. Та зургаан сарын хугацаанд 42,000 төгрөг л төлсөн байх болно. Магадгүй таван жил та долоон мянган төгрөг төлөхөд 420,000 төгрөг төлсөн байх аж. Арван жил төлье 840,000 төгрөг төлнө. Энэ бол танд ээлтэй эрсдэлийг тооцсон зарчим юм.