Туршлага хуваалцъя: Starbucks ажилтнуудаа хэрхэн урт удаан, тогтвор суурьшилтай ажиллуулж чадсан бэ?


ҮГ БҮХЭН УТГАТАЙ. 

Байгууллага бүрт удирдлага болон ажилтан гэсэн нэршил үргэлж байдаг. Өнөөдрийг хүртэл “АЖИЛТАН” гэдэг үгээр эрх мэдэлгүй хүмүүсийг илэрхийлж байгууллагад сөрөг харилцааг бий болгож ирсэн.

Ажлын байрны шилжих хөдөлгөөн нь ажилчдын сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг төдийгүй байгууллагын соёлд ч асуудал үүсгэдэг. Энэ нь таны бизнесийн амжилтад сөргөөр нөлөөлж болох юм.

Ажлын байрны эргэлтийн хувийг бууруулах олон улсад туршигдаад амжилт үзүүлсэн арга замууд их байдаг. Үүний нэг нь Starbucks юм.

 

Starbucks -ийн танилцуулга:

Starbucks нь одоогийн байдлаар 80 гаруй улсад нийт 33000 гаруй салбарууд, 300000-аас дээш тооны ажилчидтай том франчайзуудын нэг билээ. Тэдний ажлын байрны шилжилт хөдөлгөөний хувийг 20-тай байлгах бодлого барьж явдаг боловч 2010-аад оны эхэн үед энэ тоо 65% болж өссөн байдаг. Энэ нь тухайн үед байгууллагын дотоод соёл болон нийгмийг хэр түвшинд хүрч байсныг харуулж байгаа юм. Энэ тоог бууруулахын тулд Starbucks өөрсдийн ажилчдадаа төрөл бүрийн урамшуулалт хөтөлбөр явуулж байсан бөгөөд нэгэн цогц хөтөлбөр нь амжилт олсон. Тэд EMPLOYEE FIRST бодлогын хүрээнд GAMIFICATION систем дээр суурилсан хөтөлбөрийг явуулснаар тогтвор суурьшилтай ажиллах ажилчдын тоо өсөж эхэлсэн юм.  Үүнийг хэрэгжүүлснээр Starbucks ажилчдаа урамшуулахаас гадна тэднийг АЖИЛТАН бус ХАМТРАГЧ гэж үзэж эхэлсэн.

 

Энэхүү хөтөлбөрт дараах урамшуулал болон боломжууд багтаж байв. Үүнд

  • Амьдралын  даатгалд хамруулах
    Ажилчдадаа шүдний эмчилгээ, харааны эмчилгээ болон бусад бүхий л эмнэлэгийн тусламж үйлчилгээний зардлыг олгодог эрүүл мэндийн даатгал, амь насны даатгал, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал, хуримтлалын даатгал зэрэг олон төрлийн даатгалд ажилчдыг хамруулдаг.
  • Цалинтай чөлөө
    Старбакс нь цалинтай чөлөө авах боломжтой долоон өдрийг гаргасан бөгөөд энэ үеэр салбарын ажилчид нь эдгээр амралтын өдрүүдээр ажилласан цаг бүрийнхээ үндсэн цалингаас 1,5  дахин их хэмжээний цалин авдаг.
  • Эцэг эхийн амралт
    Шинэхэн эцэг эхчүүд амралтаа авч, хүүхэд асрах чөлөөгөөр нөхөн төлбөр авдаг. Мөн Starbucks нь хүүхэд үрчлэх, тээгч эх хөлслөх эсвэл хэвлийн хөндийн үр шилжүүлэн суулгахад 10,000 доллар хүртэлх тэтгэмжийг гэр бүлээ өргөжүүлэхэд зориулж хандивладаг.
  • Боловсрол ба оюутны зээлийн менежмент
    Старбакс шаардлага хангасан ажилчдадаа Аризона мужийн их сургуулийн шилдэг онлайн зэрэг олгох хөтөлбөрүүдээр дамжуулан 100% тэтгэлэгээр суралцах, онлайнаар суралцан бакалаврын зэрэгтэй болох боломжуудыг санал болгодог байна. Мөн Tuition.io -ээр дамжуулан Оюутны зээлийн санхүүжилтүүдээс сонголт хийх боломжийг олгож зээлийн өрийг удирдахад нь тусладаг байна.
  • Хувьцаа, 401(k) тэтгэвэр болон санхүүгийн тогтвортой байдал
    401(к), хувийн тэтгэврийн дансны сонголт  EMPLOYEE FIRST хөтөлбөрт нь  багтсан бөгөөд тэд ажилчдадаа хөнгөлөлттэй үнээр компанийн хувьцааг (S.I.P.) авах боломжийг олгосон. Мөн My Starbucks Savings хөтөлбөр хэрэгжүүлж байгууллагын зүгээс тэдэнд зориулан хуримтлал үүсгэж эхэлсэн нь ажилчид хуримтлалтай  болох  боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Харин танай байгууллага ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд дараах зүйлсийг хийсэн байх хэрэгтэй. Үүнд:

  1. Ажилчдын эргэцийн хувийг гаргах.
  2. Танай ажилтнууд яагаад танай компанийг орхих болсон шалтгааныг илрүүлэх.
  3. Ажилчдын гомдлыг шийдвэрлэх шийдэлд хөрөнгө оруулалт хийх.
  4. Танай байгууллага бусад ажил олгогчдоос ялгарах өвөрмөц арга замыг тодорхойлж, ажилчдын гайхалтай туршлагыг бий болгох.

 

Хэрвээ танай байгууллага Starbucks-н “EMPLOYEE First” бодлогыг хэрэгжүүлж дээрх урамшууллуудыг ажилчдадаа санал болгохыг хүсвэл манай байгууллагатай холбогдоорой.


 

Эх сурвалжууд:

https://www.rather-be-shopping.com/bvlog/starbucks-benefits/

https://www.glassdoor.com/Benefits/Starbucks-US-Benefits-EI_IE2202.0,9_IL.10,12_IN1.htm

https://www.starbucks.com/careers/working-at-starbucks/benefits-and-perks/

 


2023/01/31