Эрүүл мэндийн даатгал

“Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар аливаа өвчлөлөөс үүсэх гэнэтийн зардлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой.



"Энх амьдрал" хорт хавдрын даатгал

Энэхүү даатгалд хамрагдсанаар даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд хорт хавдраар оношлогдсон тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардлыг нөхөн олгож, тухайн гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгална.

Олон улсын эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг дотоодын болон гадаадын эмнэлгүүдээс авах боломжтой

“ЭНХЖИН” ДОТООДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн хүссэн дотоодын эмнэлэгт цаг алдалгүй, санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн эдгэрэх боломжийг олгодог даатгал юм.

КОВИД-19 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Ковид-19 вирусээр оношлогдсон болон уг өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгосноор тухайн гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой даатгал.


Сонгох шалтгаан

Монголын эрүүл мэндийн салбар дахь хамгийн сайн үйлчилгээг авна.

Эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад эмчлүүлэх боломжийг олгоно.

Эмчилгээний зардлыг даатгалын компани хариуцах тул санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Зөв оношлогдох болон оновчтой, үр дүнтэй эмчилгээг даатгалын давхар хяналтын дор хийлгэнэ.

Эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн 10 жилийн туршлагатай баг хамт олон энэхүү үйлчилгээг танд үзүүлнэ.

Эрүүл мэндийн даатгал нь зардал биш хөрөнгө оруулалт бөгөөд санхүүгийн гэнэтийн эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгааалах боломжтой.



Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын менежер М.Номин