Энэр эрүүл мэндийн даатгал

Байгууллагын удирдлагуудад үнэ цэнэтэй ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийн нийгмийн хамгааллыг шийдэх зэрэг олон асуудлууд тулгамдаж байдаг. Эдгээр тулгамдаж буй асуудлуудыг “Энэр” хамт олны даатгалын тусламжтайгаар шийдвэрлэж болно.

Энэр хамт олны эрүүл мэндийн даатгалыг сонгосноор ажилчдын эрүүл мэнддээ зарцуулах зардал тэр дундаа өндөр өртөгтэй мэс ажилбар болон иргэдийн амьдралд ихээр тохиолдож буй хүнд өвчнөөс үүсэх зардлыг даатгалын компани хариуцах юм.


Үүнд:

1. Хүнд өвчнөөр өвчилсөн тохиолдолд эмчилгээний зардлыг гэрээгээр тохиролцсон даатгалын үнэлгээнд багтаан олгоно.

Хамгаалах хүнд өвчлөлүүд:

 

 

2. Мэс заслын эмчилгээ үйлчилгээний нийгмийн эрүүл мэндийн даатгалын хамгаалалтаас давсан зардлыг даатгалын үнэлгээнд багтаан олгоно. Мэс засалтай холбоотой зардлууд:

 


Мэс заслын зардал


Мэс заслын дараах 30 хоногийн амбулаторийн болон эмийн эмчилгээний зардал


Мэс засал хийлгэхтэй холбоотой ор хоногийн төлбөр







Сонгох шалтгаан

Санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Онош баталгаажсанаар зөв, үр дүнтэй эмчилгээг цаг хугацаа алдалгүй хийлгэнэ.

Орон зай, цаг хугацааны ямар нэгэн хязгаарлалтгүй буюу дэлхийн дахинд 24 цагаар үйлчилнэ.

Хураамжийг санхүүгийн байдлаасаа хамааран жил, хагас жил, улирлаар төлж болно.

Мэргэшсэн 10 жилийн туршлагатай баг хамт олон энэхүү үйлчилгээг үзүүлнэ.




Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл