Тооцоолуур

"Энх амьдрал" хорт хавдрын даатгал

Дэлхий дахинаа жилд 17 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 9,6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж, нас баралтын үзүүлэлтээрээ элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд гуравдугаарт орж байна. Мөн Монгол улсын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны 2 дугаарт хорт хавдрын өвчлөл орсоор байна.

                                

Хорт хавдрын өвчлөл өндөр байгаа 2 шалтгаан:

  1. Эхний үе шатандаа оношлогдож чадахгүй байгаатай холбоотой.

2017 оны байдлаар 6073 хүн шинээр хорт хавдраар өвчилж, 4037 хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 75,6% хувь нь хожуу буюу 3,4-р шатандаа оношлогддог ба өвчлөгчдийн 28,1% нь 5-с дээш жил амьдардаг байна.

  1. Эмчилгээний зардал өндөр учраас эмчлэгдэх боломж багатай.

Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний зардал нь 6 сар үргэлжлэхэд дунджаар 1,500-30,000 доллар буюу ойролцоогоор 3,750,000-75,000,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Монгол хүний дундаж цалин энэ оны байдлаар 1,025,000₮ гэж тооцвол 3 сараас 6 жилийн цалин нь 6 сарын эмчилгээний зардалтай дүйцэж байна. Мөн эмчилгээний зардал өндөр учраас ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хямрал, хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгардаг байна. Олон улсын жишгээр бол ийм өндөр зардалтай эмчилгээг даатгалын тусламжтайгаар шийдвэрлэдэг байна.

Энэхүү даатгалд хамрагдсанаар даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардлыг нөхөн олгож, тухайн гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгална.

Та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ ирээдүйг баталгаатай байлгаж, эрсдэл тохиолдсон үед тэднийгээ санхүүгийн хувьд тогтвортой байлгахыг хүсч байвал энэхүү даатгалыг сонгоорой.



Сонгох шалтгаан

Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд санхүүгийн дарамтгүйгээр эмчилгээ хийлгэж эдгэрэх боломж бий болно.

Гэр бүлээрээ даатгуулсан тохиолдолд 0-19 насны бүх хүүхдийг үнэ төлбөргүй даатгалын хамгаалалтанд авна.

Та хүсвэл даатгалд хамрагдсанаас хойш 7 хоногийн дотор даатгалын үйлчилгээг цуцалж, хураамжийг 100% буцаан авах боломжтой.

Хураамж төлөлт уян хатан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг дор эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой.


Үйлчилгээний багц


Хорт хавдрын даатгал нь даатгалын компаниас олгох нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарч дараах багцын сонголттой.

 

Хувь хүн болон гэр бүлийн даатгал:

 

Багц 1

5,000,000₮

нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 2

10,000,000₮

нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 3

25,000,000₮

нөхөн төлбөрийн хэмжээ

Бүх төрлийн хорт хавдар

Эхний 2 жилийн хугацаанд хорт хавдраар өвчилсөн тохиолдолд нөхөн төлбөрийг 100% олгоно.

Даатгалын 3 дахь жилээс хойш  хорт хавдраар өвчилсөн тохиолдолд нөхөн төлбөрийг 2 дахин нэмэгдүүлж олгоно.

Байгууллагын даатгал:

 

Багц 1

10,000,000₮

нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 2

20,000,000₮

нөхөн төлбөрийн хэмжээ

Багц 3

50,000,000₮

нөхөн төлбөрийн хэмжээ

Бүх төрлийн хорт хавдар

 



Хорт хавдрын даатгалд хэн даатгуулж болох вэ?

ХДХВ/ДОХ, В,С вирус, Хорт хавдар өвчнөөр өвчилж байгаагүй 0-60 насны Монгол улсын иргэн


>> Нөхөн төлбөрийн хуудас татаж авах <<

Хураамжийн тооцоолуур

Та даатгалын үнэлгээгээ оруулна уу.

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Хүсэлт илгээх

Та "Энх амьдрал" хорт хавдрын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх товчлуур дээр дарна уу.




Та "Энх амьдрал" хорт хавдрын даатгалд онлайнаар даатгуулахыг хүсвэл доорх товчлуур дээр дарна уу.


Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдах хүсэлт илгээн онлайнаар даатгуулах боломжтой.

2. Даатгалын менежерүүдтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч даатгуулах боломжтой.

3. Оффис дээр ирж даатгалын гэрээ байгуулах боломжтой.



Таны мэдлэгийн санд


Бусад нийтлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын менежер М.Номин