Олон улсын эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг Монгол улсын шилдэг эмнэлгүүд цаашлаад Олон улсын томоохон эмнэлгүүдээс авах боломжийг бүрдүүлж буй эрүүл мэндийн цогц даатгал юм. Эрүүл мэндээ найдвартай хамгаалуулах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авахыг хүссэн хэн бүхэнд энэхүү даатгалыг санал болгож байна.

Сонгох шалтгаан

Эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн 10 жилийн туршлагатай баг хамт олон энэхүү үйлчилгээг үзүүлнэ.

Эрүүл мэндийн даатгал нь зардал биш хөрөнгө оруулалт бөгөөд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.

Эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад эмчлүүлэх боломжийг олгоно.

Монголын эрүүл мэндийн салбар дахь сайн үйлчилгээг авна.

Эмчилгээний зардлыг даатгалын компани хариуцах тул санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Өөрийн хүссэн эмнэлэг, үйлчилгээг сонгож, цаг хугацаа алдахгүйгээр сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүртэнэ.

Зөв оношлогдох болон оновчтой, үр дүнтэй эмчилгээг даатгалын давхар хяналтын дор хийлгэнэ.

Хураамж төлөлт уян хатан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг дор эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой.




Үйлчилгээний багц

Эрүүл мэндийн даатгал нь эмнэлэг, эмчилгээний зардал болон үйлчлэх нутаг дэвсгэрээс шалтгаалан Platinum, Gold, Silver гэсэн багцын 3 сонголттой.

Platinum Plan

1.5

тэрбум төгрөг

Дэлхий дахинд


Gold Plan

1.5

тэрбум төгрөг

Дэлхий дахинд /АНУ, Канадаас бусад улс оронд/


Silver Plan

450

сая төгрөг

Ази тивд


Сонгосон багцаас хамаарч нэг жилийн хугацаанд 450 саяаас 1,5 тэрбум төгрөгийн дараах иж бүрэн эмчилгээ, тусламж үйлчилгээнүүдийг авна. Үүнд:

Амбулаторийн тусламж үйлчилгээ

  • Эмчийн үзлэг эмчилгээ

  • Өдрийн эмчилгээ

  • CT/MRI болон бусад дүрс оношилгоо

  • Бүх төрлийн лабораторийн шинжилгээ

  • Жорын дагуух эмийн зардал

  • Амбулаторийн жижиг мэс ажилбар

  • Товлолын вакцинжуулалт

  • Сэтгэцийн эмчилгээ

  • Эрүүл мэндийн үзлэг

Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ

  • Эмчийн үзлэг, эмчилгээний зардал

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал

  • Өрөөний төлбөр

  • Мэс засал, эрчимт эмчилгээ

  • Мэс заслын зардал

  • Нөхөн сэргээх эмчилгээ

  • CT/MRI болон бусад дүрс оношилгоо

  • Жорын дагуух эмийн зардал

  • Түргэн тусламжийн үйлчилгээ

  • Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ

  • Эмнэлгийн мөнгө /Даатгагч эмнэлгийн төлбөрийг хариуцахгүй үед олгоно/

Нэмэлт үйлчилгээ

  • Эмчийн үзлэг эмчилгээ

  • Өдрийн эмчилгээ

  • CT/MRI болон бусад дүрс оношилгоо

  • Бүх төрлийн лабораторийн шинжилгээ

  • Жорын дагуух эмийн зардал

  • Амбулаторийн жижиг мэс ажилбар

  • Товлолын вакцинжуулалт

  • Сэтгэцийн эмчилгээ

  • Эрүүл мэндийн үзлэг

Давуу тал

  • Амбулаторийн тусламж үйлчилгээнд нөхөн төлбөр олгоно.
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.
  • Хураамж хямд, мөн хураамжийг хэсэгчлэн төлөх боломжтой.
  • Хураамжийг хэсэгчлэн төлөх үед нөхөн төлбөрөөс үлдэгдэл хураамжийг хасахгүй.
  • Нөхөн төлбөрийг шуурхай байлгах үүднээс нөхөн төлбөрийн материалыг мэйлээр хүлээн авдаг
  • Даатгалын үйлчилгээг мэргэжлийн баг хэрэгжүүлнэ.

>> Нөхөн төлбөрийн хуудас татаж авах <<

Хураамжийн тооцоолуур

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


Даатгалд хамрагдах хүсэлт

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай даатгалын менежер холбоо барих болно


Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын ахлах менежер Д.Эрдэнэчимэг




Бусад даатгалын бүтээгдэхүүн