Хүнд өвчний эрсдлийн даатгал

Хүн амьдралынхаа явцад хүнд өвчинд нэрвэгдэх тохиолдол цөөнгүй байдаг. Арваад жилийн өмнө үхлийн аюултай, эмчилгээгүй гэж үздэг байсан хүнд өвчнүүд орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилтын үр дүнд эмчлэгддэг болсон. Гэвч эдгээр өвчнүүдийг эмчлүүлэхэд өндөр үнэ өртөгтэй байдаг.

Энэхүү даатгал нь хүмүүст бага өртгөөр даатгуулж, хөрөнгө мөнгөний бэрхшээлгүйгээр эмчилгээ хийлгэж эдгэрэх боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм.



Сонгох шалтгаан

Санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Онош баталгаажсанаар зөв, үр дүнтэй эмчилгээг цаг хугацаа алдалгүй хийлгэнэ.

Орон зай, цаг хугацааны ямар нэгэн хязгаарлалтгүй буюу дэлхийн дахинд 24 цагаар үйлчилнэ.

Хураамжийг санхүүгийн байдлаасаа хамааран жил, хагас жил, улирлаар төлж болно.

Өвчний оношийг олон улсад нэр хүнд бүхий АНУ-ын Хьюстоны эрүүл мэндийн зөвлөх эмнэлэг хянан баталгаажуулах бөгөөд энэ асуудлыг бид хариуцан зохион байгуулах тул та гадагш дотогш явж, зардал чирэгдэл болох шаардлагагүй.



Даатгалын хамгаалалт


“Нэйшнл Лайф Даатгал” ХХК-аас давхар даатгалын хамгаалалттайгаар гаргаж байгаа энэхүү даатгал нь дараах өвчнүүдийн аль нэгний онош тогтоогдсон үед эмчлүүлэх мөнгө буюу даатгалын үнэлгээг бэлнээр олгоно.

Үүнд:

Хорт хавдар
Зүрхний шигдээс
Саажилт
Тархины цус харвалт
Бөөрний дутагдал
Гол судасны хагалгаа
Эрхтэн шилжүүлэн суулгах
Хараагүй болох
Тархмал склероз
Зүрхний титэм судасны by-pass хагалгаа
Хүнд хэлбэрийн түлэгдэлт
Зүрхний хавхлагын нөхөн сэргээх хагалгаа


Даатгалд хэн хамрагдах боломжтой вэ?

  • 18-59 насны Монгол улсын бүх иргэн (хувь хүн дангаараа эсвэл гэр бүлээрээ, хамт олноороо даатгуулж болно)
  • Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүл


Даатгалын нөхөн төлбөр

Даатгалын гэрээ эхэлснээс хойш 3 сарын дараа дээрх өвчнүүдээс илэрсэн, мөн өвчин оношлогдсоноос хойш 30 хоног даатгуулагч амьд байсан бол нөхөн төлбөр олгоно. 



Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл