Хуримтлалын даатгал

Урт хугацааны хуримтлалын даатгал нь хувь хүний санхүүгийн төлөвлөлтийн хамгийн найдвартай хэрэгсэл юм. Хуримтлалын даатгал таныг эрсдэлээс хамгаалахаас гадна таны хүссэн хэмжээний хуримтлалыг бий болгож байдаг.

Хуримтлалын даатгалын ердийн хадгаламжаас ялгагдах гол онцлог нь таны үүсгэхийг хүсч буй хуримтлалын дүнгээр танд амь насны хамгаалалтыг бий болгох бөгөөд гэрээний хугацаа дуусахад даатгалын үнэлгээг 100% олгодогт оршино.



Боловсролын хуримтлалын даатгал

Хүүхдийнхээ ирээдүйд хийж буй томоохон хөрөнгө оруулалт бөгөөд сургалтын төлбөрийг таатай нөхцөлөөр хуримтлуулах боломжийг олгоно.



Сонгох шалтгаан

Санхүүгийн найдвартай хамгаалалт бий болно.

Хуримтлал үүсгэх хугацаанд даатгалын хамгаалалт үйлчилнэ.

Гэнэтийн эрсдэл тохиолдоход санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

Хуримтлуулсан мөнгөө хүүгийн өсөлтийн хамт авч гэнэтийн эмчилгээний зардал гэх мэт бусад хэрэглээнд зарцуулах боломжтой.

Хураамж төлөлт уян хатан бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг дор эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой.



Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын менежер Э.Тэгштөр




Бусад даатгалын бүтээгдэхүүн