Сонгомол хуримтлалын даатгал

Хуримтлалын даатгал нь даатгуулагч амь насны даатгалын хамгаалалттайгаар хуримтлал үүсгэх боломжийг олгодог. Хуримтлалын даатгалын ердийн хадгаламжаас ялгагдах онцлог нь таны үүсгэхийг хүсч буй хуримтлалын дүнгээр танд амь насны хамгаалалтыг бий болгох бөгөөд гэрээний хугацаа дуусахад даатгалын үнэлгээг бүрэн олгоно.

Сонгох шалтгаан

Амьдралын даатгал нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр, дэлхий дахинд 24 цагийн туршид үйлчилнэ.

Хураамж төлөлт уян хатан, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг дор, эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой.

Даатгалын хураамжаа төлөх боломжгүй болсон тохиолдолд тусгай нөхцөлөөр гэрээг үргэлжлүүлэх боломж

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр нэр хүнд бүхий гадаадын давхар даатгалын хамгаалалтад орно.

Санхүүгийн найдвартай хамгаалалт бий болно.



Хураамжийн тооцоолуур

Та хуримтлалын дүнгээ оруулна уу.

 

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын ахлах менежер Д. Нарантуяа