Тэтгэврийн даатгал

Тэтгэврийн даатгал нь нас ахих үедээ хэрэглэх санхүүгийн баталгаат эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлдэг. Тэтгэвэрт гарсан үедээ нийгмийн даатгалаас авах тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэртэй байх зорилгоор мөнгөн хуримтлал бий болгох ба таны тэтгэвэртээ зориулан хуримтлуулсан хуримтлал ямар ч тохиолдолд танд зориулагдана. Өөрөөр хэлбэл таны үр хүүхэд, хайртай дотнын хүмүүст өв залгамжлагдана.



Хугацаат тэтгэврийн даатгал

60 наснаас эхлэн даатгалын хамгаалалттайгаар нэмэлт тэтгэвэр авах боломжтой.

Үндэсний тэтгэврийн даатгал

Таван жил хураамжаа төлөөд даатгалын хамгаалалттайгаар тэтгэвэр авах боломжтой.



Сонгох шалтгаан

Ирээдүйдээ авах тэтгэврээ тооцоолж санхүүгийн төлөвлөлт хийх боломжтой болно.

Эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

Тэтгэврийн хуримтлал нь өгөөжийн хамт гэр бүлд нь өвлөгдөнө.

Одоо авч буй тэтгэвэр дээрээ нэмэлтээр авах боломжтой.

Хэдий хэмжээний тэтгэврийн хуримтлал үүсгэх, хэдэн жилийн турш тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.

Хуримтлал үүсгэх хугацаанд даатгалд даатгагдана.


Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын менежер Э.Тэгштөр




Бусад даатгалын бүтээгдэхүүн