АМЬДРАЛЫН ДААТГАЛТАЙ БОЛ ХОРТ ХАВДРЫГ ЯЛАХ БОЛОМЖТОЙ


Монгол хүн 60 хүрээд ухаан сууж 61-тэйдээ нас бардаг гэж гашуун боловч үнэн үг байдаг. Өнөөдөр Монголчуудын дундаж наслалт 69  байгаа нь дэлхийд 122-т эрэмбэлэгдэж, бидний ард Камбож, Мьянмар зэрэг зүүн өмнөд Ази, Конго, Нигер гэх мэт Африкийн хөгжил буурай улсууд л байна. 2017 онд нас барсан хүмүүсийн дийлэнх хэсэг нь гаднын нөлөө, осол гэмтэл бус зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг өвчний улмаас амиа алджээ.

Энэ нь нэг талаар бидний хэнэггүй, өвчнийг хүндрүүлж байж эмчид үзүүлдэг зан нөгөө талаар эмчилгээний мөнгөө шийдэж чаддаггүйтэй холбоотой.

Урт наслалтаараа тэргүүлдэг Япончууд жилд дунджаар 13 удаа, Германчууд 10 удаа эмчид үзүүлж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг байна. Монгол улсад хорт хавдраар өвчилсөн 4 хүн тутмын 3 нь эмчлэгдэх боломжгүй буюу хожуу шатандаа өвчнөө илрүүлж, нэгэнт эмчилгээ авах найдваргүй эсхүл өндөр өртгөөр гадаадад эмчлүүлж байж эдгэрэх магадлалтай болсон хойноо эмнэлэгт ханддаг байна.

Монголчуудын хувьд элэгний хорт хавдрын өвчлөл нийт хорт хавдрын өвчлөл дундаа тэргүүлдэг. Энэ төрлийн өвчтэй хүмүүсийн олонход нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа эцсийн найдвар болдог хэдий ч дотоодод элэг шилжүүлэн суулгах зардал 85 сая төгрөг байдаг бөгөөд үүнээс 60 саяыг нь өвчтөн өөрөө хариуцдаг байна. Харин анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад элэг шилжүүлэн суулгуулахад дор хаяж 400-700 сая төгрөг шаардагддаг аж.

Монгол хүний дундаж цалин энэ оны байдлаар 1,025,000 төгрөг байгаа гэж тооцвол дотоодод элэг шилжүүлэн суулгуулахад 5 жилийн, гадаадад эмчлүүлнэ гэвэл 40 жилийн цалинтай дүйх нь


Өнөөдөр халааснаасаа энэ хэмжээний мөнгийг гаргаад өгөх хүмүүс бидний дунд хэр олон бэ?


Энэ тохиолдолд яах вэ? Мөнгөгүйгээсээ болоод нэгнийгээ алдсаар л байх уу? Олон улсын жишгээр бол ийм өндөр зардалтай эмчилгээг даатгалаар шийдвэрлэдэг байна. Байгууллага нь ажилтнуудаа, иргэд нь гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг даатгаж ирээдүйд гарч болзошгүй зардлаа урьдчилан шийдвэрлэдэг байна.

Манай улсын тухайд “Нэйшнл Лайф Даатгал” компани хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа аж.

Саяхны тохиолдол гэвэл “Нэйшнл Лайф Даатгал”-ын зүгээс нэгэн даатгуулагчийнхаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны 400 гаруй сая төгрөгийн зардлыг даасан байна.

Ийм хэмжээний нөхөн төлбөрийг нэг хувь хүнд олгосон тохиолдол анх удаа гарсан гэдгийг даатгалын салбарынхан онцолжээ. Өөрөө, гэр бүлээрээ, ах дүүсээрээ нийлээд ч өвчнөө эмчлүүлж хүчрэхгүй үед даатгал хийлгэсний хэрэг гардаг. Даатгуулсан хүн маргааш гарч болох их хэмжээний зардлаа өнөөдрийн орлогынхоо тодорхой хэсгээр, өөрт ачаалал өгөхгүйгээр хаадаг учраас ямар ч зүйл тохиолдсон сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд бэлтгэлтэй байдаг.  

Та хорт хавдрын даатгалын үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend/khavdar линкээр зочлоорой. Лавлах утас: 7011 3366 Хаяг: Баруун 4 зам, Максмолл худалдааны төвийн хойно, Колорадо бизнес төвийн 1 давхарт, 105 тоот