Хугацаат тэтгэврийн даатгал

Энэхүү даатгал нь тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалаас гадна нэмэлт тэтгэвэр авах боломжийг олгоно. Тэтгэврийн даатгалд хамрагдсанаар 60 наснаас эхлэн нэмэлт тэтгэвэр авах ба хуримтлалын мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээгээр амь насны даатгалын хамгаалалт үйлчилнэ.


Сонгох шалтгаан

Хэдий хэмжээний тэтгэврийн хуримтлал үүсгэх, хэдэн жилийн турш тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.

Таны хуримтлуулсан мөнгө зөвхөн таны нэр дээр хадгалагдаж, зөвхөн танд зориулагдана.

Тэтгэвэр авч байх үедээ тэтгэврийн хэмжээ болон тэтгэвэр авах хугацааг өөрчлөх боломжтой.

Хуримтлал үүсгэх хугацаандаа давхар амь насны даатгалд даатгагдана.

Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжтой.

Тэтгэврийн хуримтлалаа өв залгамжлуулах буюу гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүстээ шилжүүлэх боломжтой.



Хувийн тэтгэврийн даатгалд хамрагдсанаар


Нэмэлт тэтгэвэр

Одоо авч буй тэтгэвэр дээрээ нэмэлтээр авч болно.

Санхүүгийн төлөвлөлт

Ирээдүйдээ авах тэтгэврээ тооцоолж, санхүүгийн төлөвлөлт хийх боломжтой болно.

Найдвартай

Эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

Өвлөгдөх боломжтой

Тэтгэвэр төлж байгаад нас барвал гэр бүлд нь өвлөгдөн үлдэх боломжтой.

Даатгалын хамгаалалт


Тэтгэврийн хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ.

  • Тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсхүл нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр нь хуримтлуулахаар гэрээнд тусгасан бүх мөнгийг ар гэрт нь олгоно.
  • Тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд үлдэгдэл тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгоно.

>> Нөхөн төлбөрийн хуудас татаж авах <<

Хураамжийн тооцоолуур

Та сард авах тэтгэврийн хэмжээгээ оруулна уу.

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


Даатгалд хамрагдах хүсэлт

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай даатгалын менежер холбоо барих болно

Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<




Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын менежер Э.Тэгштөр




Бусад даатгалын бүтээгдэхүүн