Амь насны даатгал

Амь насны даатгалд хамрагдсанаар даатгуулагчийн гэр бүлд баталгаатай орлогыг бий болгож гэнэтийн эрсдэлээс үүсэх санхүүгийн ачааллыг бууруулна.



Амь насны даатгал

Аливаа өвчин болон гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэх тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгоно

Зээлдэгчийн амь насны даатгал

Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлнө

Насан туршийн амь насны даатгал

Даатгуулагчийн амь насыг насан туршид нь даатгаснаар түүний гэр бүлийн санхүүг тогтвортой байлгах даатгалын хамгаалалт бүхий амьдралын даатгалын үйлчилгээ юм

ЭМНЭЛГИЙН МӨНГӨ НЭМЭЛТ НӨХЦӨЛИЙН ДААТГАЛ

Энэхүү даатгалд хамрагдсанаар даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хоног тутамд нөхөн төлбөр авах боломжтой юм.

ГЭНЭТИЙН ОСОЛ НЭМЭЛТ НӨХЦӨЛИЙН ДААТГАЛ

Гэнэтийн ослын даатгалд хамрагдсанаар даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн, хэсэгчлэн, түр алдсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой юм.

ХУРААМЖАА БУЦААЖ АВАХ АМЬ НАСНЫ ДААТГАЛ

“Хураамжаа буцааж авах амь насны даатгал” гэж даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгох, даатгалын тохиолдол үүсээгүй бол гэрээ эзэмшигчид нийт төлсөн хураамжийг буцаан олгох амь насны даатгал юм.

ХУВЬ ОРОЛЦООТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

“Хувь оролцоотой эрүүл мэндийн даатгал” гэж даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгох, даатгалын тохиолдол үүсээгүй бол гэрээ эзэмшигчид нийт төлсөн хураамжийг буцаан олгох нөхцөлтэй эрүүл мэндийн даатгал юм.

ААВЫН ДААТГАЛ

Аавын даатгал нь эрэгтэй хүмүүсийн зонхилон өвчилдөг өвчнүүдийн хамгаалалттай ба эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн хүссэн эмнэлэгт цаг алдалгүй, санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн эдгэрэх боломжийг олгодог даатгал юм.

Баталгаат амь нас даатгал

“Баталгаат амьдрал” хамт олны даатгал нь аливаа өвчин, гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдолд ар гэрт нь болон даатгуулагчид нөхөн төлбөр олгосноор гэр бүлд нь учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах даатгал юм.



Сонгох шалтгаан

Эрсдэлийг тооцоолсноор сэтгэл тайван байна.

Эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

Энэхүү даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаална.

Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.

Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж, баталгаатай орлого бий болгоно.

Даатгалын хураамж хямд, урт хугацаанд тогтмол хэмжээгээр төлөхөөс гадна сар, улирал, хагас жилээр төлөх боломжтой.



Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын ахлах менежер Д.Эрдэнэчимэг




Бусад даатгалын бүтээгдэхүүн