Үндэсний тэтгэврийн даатгал

Таван жил хураамжаа төлөөд тэтгэвэр авах боломжтой. Хуримтлал үүсгэх хугацаанд гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон амь насанд нь эрсдэл учирсан тохиолдолд даатгалын хамгаалалт үйлчилнэ.


Сонгох шалтгаан

Хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.

5 жилийн дараа тэтгэвэр авч эхлэх боломжтой.

Та хүсвэл хугацаанаасаа өмнө хуримтлалаа буцаан авч болно.

Таны тэтгэвэртээ зориулж төлсөн мөнгө зөвхөн таны нэр дээр хуримтлагдана.

Таны үүсгэсэн тэтгэврийн хуримтлал Монгол банкны бодлогын хүүгээр өснө.

Та өөрийн үүсгэсэн тэтгэврийн хуримтлалаа нэг удаа бөөнд нь эсвэл хүссэн хугацаандаа тэтгэвэр хэлбэрээр авч болно.

Та тэтгэврийн хуримтлалаа хань ижил үр хүүхдэдээ өвлүүлэн өгч болно.



Үндэсний тэтгэврийн даатгалд хамрагдсанаар


Богино хугацаанд тэтгэврээ авна

Тэтгэврийн даатгалд даатгуулаад богино хугацааны дараа тэтгэвэр авах боломжтой

Нэмэлт тэтгэвэр

Одоо авч буй тэтгэвэр дээрээ нэмэлтээр авч болно

Санхүүгийн төлөвлөлт

Ирээдүйдээ авах тэтгэврээ тооцоолж, санхүүгийн төлөвлөлт хийх боломжтой болно.

Тогтвортой байдал

Эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана.

өвлөгдөн үлдэнэ

Тэтгэвэр төлж байгаад нас барвал гэр бүлд нь өвлөгдөн үлдэх боломжтой.

Найдвартай

Найдвартай байгууллагад даатгуулах боломжтой болно.



Даатгалын хамгаалалт

Тэтгэврийн хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ.

  • Даатгуулагч тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгуулагчийн цаашид сар бүр төлөх байсан даатгалын хураамжийг гэрээний хугацаа дуусах хүртэл даатгалын компаниас хариуцаж төлнө.
  • Даатгуулагч тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр үүссэн тэтгэврийн хуримтлалыг 2 дахин нэмэгдүүлж таны гэр бүлд олгоно.

 



Үндэсний тэтгэврийн даатгалд хэн даатгуулж болох вэ?




>> Нөхөн төлбөрийн хуудас татаж авах <<

Даатгалд хамрагдах хүсэлт

Илгээх

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай даатгалын менежер холбоо барих болно

Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын менежер Э.Тэгштөр




Бусад даатгалын бүтээгдэхүүн