Зээлдэгчийн амь насны даатгал

Санхүүгийн зах зээл тэр дундаа банкны салбар хөгжиж буй өнөө үед ард иргэд зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ихээр сонгох болсон. Үүнтэй зэрэгцээд урт хугацааны зээлд тухайн зээлдэгчийн амь нас болон төлбөрийн чадвар баталгаатай байх нөхцөл зайлшгүй чухал болоод байна. Урт хугацааны зээл авахдаа зээлдэгчийн амь насны даатгалд заавал хамрагдах ёстой байдаг ба энэ нь тухайн банк, зээлдэгч болон тэдний ар гэрт нь үүсч болох санхүүгийн хүндрэлийг бүрэн шийдэх давуу талтай.

Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал юм. Та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ ирээдүйг баталгаатай байлгаж, эрсдэл тохиолдсон үед тэднийгээ санхүүгийн хувьд тогтвортой байлгахыг хүсч байвал энэхүү даатгалыг танд санал болгож байна.



Сонгох шалтгаан

Энэхүү даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаална.

Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.

Гэр бүлийн гишүүдээ санхүүгийн хүндрэлээс хамгаална.

Өвчлөл болон гэнэтийн ослын улмаас амь насанд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.

Эрсдэлийг бууруулна.



Хүртэх үр шим


нөхөн төлбөр олгоно

Хэрэв зээлдэгч нэмэлт нөхцөл авсан бол 80 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.

давхар даатгагдана

Зээлдэгчийн амь нас 24 цагийн турш, дэлхийн бүх улс оронд даатгалын хамгаалалттай бөгөөд дэлхийн ТОП давхар даатгагч Munich Re-д давхар даатгагдана

зээлийн төлбөрийг бүрэн төлнө

Зээлдэгч нь аливаа шалтгаанаар амь насаа алдах эрсдэл учирвал зээл төлөлтийн асуудлыг даатгалын компани хариуцаж, зээлийн төлбөрийг бүрэн төлнө.

эрсдэл буурна

Банкинд найдваргүй зээл үүсэх эрсдэлийг бууруулна.

Бүрэн хамгаалагдана

Хямд өртгөөр үүсч болох санхүүгийн хүндрэлээс бүрэн хамгаална



>> Нөхөн төлбөрийн хуудас татаж авах <<

Хураамжийн тооцоолуур

Та зээлийн үлдэгдлийн хэмжээгээ оруулна уу.

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


Даатгалд хамрагдах хүсэлт

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай даатгалын менежер холбоо барих болно


Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын ахлах менежер Д.Эрдэнэчимэг




Бусад даатгалын бүтээгдэхүүн