БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД БИДНИЙ ГАРТ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томьёолсон байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин эмгэггүй байхаас илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг.

Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100% гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил нь 60%-ийг нь эзэлдэг байна. Амьдралын буруу хэвшилд зохисгүй хооллолт, муу зуршил, идэвхгүй хөдөлгөөн зэрэг багтана. Харин буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдэд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, осол гэмтэл зэрэг ордог байна. Эндээс харахад, хүний эрүүл мэндийн асуудалд гадаад орчин, амьдралын хэв маяг буюу бидний ухамсар, мэдлэгээс хамааран өвчин тусахгүй байх, аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах олон арга зам байгаа юм. Эдгээрийн нэг нь даатгалын үйлчилгээ.

Даатгалд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжтой болох юм. Учир нь дээрх өвчлөлүүдээр өвчилсөн тохиолдолд санхүүгийн болон сэтгэл санааны маш хүнд байдалд ордог тул учирч болох эрсдэлийг урьдчилан сэргийлснээр гэр бүлээ хамгаалж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж болно. Тэгэхээр, хэрэв бид хичээвэл өөрсдийгөө эрүүл байлгах боломж БИДНИЙ ГАРТ БАЙНА гэсэн үг юм. Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь хүн ардаа өвчилсөн хойно нь эмчилснээс эдийн засгийн асар их хэмнэлттэй, илүү үр дүнтэй гэдгийг аль хэдийнээ олон орон хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хэдий чинээ өөрсдийгөө хамгаалж, амьдралын зөв хэв маягт оруулж чадна төдий чинээ чанартай амьдралын эхлэлийг эрт тавьж өгөх юм. Тэгэхлээр эрүүл мэндээ хамгаалах нь эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх болон хувь хүний, олон нийтийн эрүүл мэндэд ач тустай, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн гэгээлэг, хүмүүнлэг, ухамсрын өндөр төвшний үйл ажиллагаа юм.


Нэг үгээр хэлбэл эрүүл мэнд гэдэг нь эрүүл байх мэдлэгийг эзэмшиж амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсний үр дүн гэж ойлгож болох юм.

Хүн бүр амьдралын хэмнэлээ эргэн харж олон улсын жишигт нийцсэн эрүүл байх арга замуудыг судлан хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Иргэн эрүүл бол, айл гэр бүр аз жаргалтай байж улмаар улс орон хөгжин дэвшинэ.

Та амьдралын даатгалын үйлчилгээг сонгосноор гэр бүл хайртай дотнын хүмүүсээ учирч болох эрсдэлээс хамгаалж амар тайван эрүүл гэр бүлийн эгнээнд шилжээрэй. Бидний эрүүл мэнд бидний гарт байгаа. Сонголтоо зөв хийж сэтгэл тайван эрүүл амьдаръя.

Та бүхэн эрүүл мэндийн даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.