БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ


Аав гэдэг эрхэм алдрыг хүртэх нь ямар их аз жаргал гээч. Хүүхэдтэй болно гэдэг үерхэл хосын харилцаанаас тэс өөр, илүү нэг шат ахиж гэр бүл гэдэг бүлэгт очсон хэрэг. Хүүхэд гэдэг гэр бүлд ямар их баяр баясгалан, аз жаргал авчирдаг гэдгийг үгээр илэрхийлэхгүй. Хэчнээн хүнд бэрх өдрийг өнгөрөөсөн ч гэлээ гэртээ очих үед Ааваа! гэж дуудах үр, ханиа гэж тэврэх гэргий байхад бүхий л зовлон зүдүүр ор мөргүй арилж хаалганы цаана үлддэг. Аав бол үр хүүхэд, гэргийнхээ түшиг тулгуур өрх гэрийн ноён нуруу нь байдаг.


Аавын хайр халамж, нөмөр нөөлгийг мэдэрснээр хүүхэд илүү өөртөө итгэлтэй, сэтгэл санаа тогтвортой хүн болж хүмүүждэг.


Тиймдээ ч бүх аавууд хүүхэддээ буруу үлгэр дуурайлал болохвий, халамж хайраа дутаахвий гэсэн айдастай тулгардаг. Гэхдээ энэ бүхэнд санаа зовохгүйгээр гэр бүлээ бүрэн хамгаалж аав хүнийхээ үүргийг бүрэн бүтэн байлгах боломж бидэнд үргэлж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хайр халамж гэдгийг аав нар маань хүүхдээ шөнө уйлах үед нь босож бүүвэйлэх, сүүг нь халааж өгөх, хамт тоглох зэргээр хязгаарлаж ташаа ойлгож болохгүй юм. Хэрэв та аав болсон бол хамгийн түрүүнд өөрийгөө хайрлах цаашлаад гэр бүлээ хайрлахаас бүх юм эхэлнэ.

Тэгвэл аавын хайрыг гэр бүлдээ хэрхэн мэдрүүлэх вэ?

Үлгэрлэн дуурайгч байх: Хүүхэд бол юу ч мэдэхгүй цагаахан бичигдээгүй ном. Таны хийж байгаа үйлдэл бүхэнг тэр өөрийн хуудсандаа бичнэ. Ном гэгээлэг байх уу, гунигтай байх уу гэдгийг та шийдэх юм. Өглөөг хэрхэн угтах, өдрийг үр ашигтай өнгөрүүлж байна уу гэдгийг хүүхэд харж байгаа учраас аль болох эерэг хандлагаар үлгэрлээрэй. Ямагт дасгал хөдөлгөөн хийж биеэ чийрэгжүүлдэг бол таны үргэлжлэл эрүүл байх нь ээ. 

Эхнэрээ хайрлах: Энэ хорвоод аав гэж дуудуулах хувь заяаг олгосон хүн бол таны эхнэр. Хорвоод хагас зуун жил хамт байна гэсэн амлалтаа санаж цаг мөч тутамд сэтгэлийн их баяр баясгалангаар зүрх сэтгэлийг нь дүүргэ. 

Хорт зуршлаас татгалзах: Биеийн эрүүл мэндийг доройтуулдаг томоохон хүчин зүйл бол хорт зуршил. Аливаа зүйлд донтох нь өөрийг тань хорлохоос гадна удамшилд нөлөөлдөг учир гэр бүлийн эрүүл энхийн төлөө хорт зуршлаас татгалзаж сураарай. 

Гэр бүлээ хамгаалах: Аав хүний гэр бүлдээ хийх хамгийн том, чухал ажил бол тэднийгээ хамгаалах явдал юм. Хүний амьдралд зовлон зүдүүр уй гашуу тохиолддог. Тэгвэл амьдралынхаа хамгийн нандин бүхнээ учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд гэр бүлээ даатгуулаарай. Учир нь гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдвөл санхүүгийн хувьд доголдохгүйгээр түүнийг даван туулахад даатгалын үйлчилгээ туслах болно.

ААВ ТА ӨӨРИЙН ҮҮРГЭЭ УМАРТАЛГҮЙ САХИЖ, ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨГ БАРИМТАЛСНААР ЭРҮҮЛ БИЕ, ЗӨВ СЭТГЭЛГЭЭ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЧ ЭРҮҮЛ ААВ БАЙЖ ЧАДАХ ЮМ.

Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой. 


 



2019/08/15