Коронавирусын халдвартай холбоотой түгээмэл асуулт хариултууд №2 = /media/images/Corona-Header.original.jpg
Ковид 19 ба хөхүүл эхчүүд
Ковид 19 тархсан үед олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж болох уу? Болно. Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхэд болон хөхүүл эх хоёрын аль альны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.
Ковид-19 батлагдсан эсвэл магадлалтай ээжээс төрсөн хүүхдийг төрсөн даруйд нь эхийн анхын тэврэлт буюу ээжийн цээжинд нүцгэнээр тэврүүлэх хэрэгтэй юу? Тийм. Эхийн анхны тэврэлт, кенгеру асаргаа, хөх амлуулах, хөхөөр хооллох, ээжтэйгээ хамт байх зэрэг нь шинэ төрсөн хүүхдийн биеийн хэмийн хяналтыг сайжруулдаг, дөнгөж төрсөн нярайн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг гэх мэт олон талын ач холбогдолтой учир ковид-19 халдварлах эрсдлээс сэргийлэхээс илүү чухалд тооцогдоно.
Эх сурвалж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
2021/04/26