Санхүүгийн зөв төлөвлөлт таныг эрсдэлээс хамгаална.


                 Хүн бүр сэтгэл хангалуун, санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсдэг. Гэвч үнэндээ хүн бүр идэр залуу насандаа, тэтгэвэрт гарсан хойноо ч тэр хүссэн бүхнээ авч, дэлхийг тойрон аялж чаддаг бил үү? Хүн амьдрах хугацаандаа хоол хүнс, машин, орон байр, тавилга эд хогшил худалдаж авах, ахисан түвшний сургалтад хамрагдах, буяны байгууллагад хандив өргөх, аялах зугаалах гээд маш олон төрлийн санхүүгийн зорилго тавьж амьдардаг. Эдгээр болон өөр бусад зорилгодоо хүрэхийн тулд аль нь хамгийн чухал, нэн тэргүүнийх вэ? гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй.

Санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байх асуудал бол зохион байгуулалт сайтай хүний оновчтой мөнгөний удирдлага болон санхүүгийн зөв төлөвлөлтийн үр дүн байдаг.

Хувь хүний санхүүгийн төлөвлөлт хэд хэдэн давуу талтай. Үүнд:

  1. Амьдралынхаа турш санхүүгийн нөөцийг оновчтой бүрдүүлэх, хуваарилах, хадгалж хамгаалах бололцоог нэмэгдүүлнэ.
  2. Санхүүдээ хяналт тавьснаар хэрээс хэтэрсэн өр төлбөр, дампуурал, бусдын хараат болохоос хамгаална.
  3. Зөв сайн төлөвлөлт, үр дүнтэй уялдаа холбоо бүхий санхүүгийн шийдвэрийн үр дүнд хувь хүний нийгмийн харилцаа холбоо өргөжин тэлнэ.
  4. Хувь хүн ирээдүйн зардлаа урьдчилан тооцож, санхүүгийн зорилгодоо хүрэх ба санхүүгийн сэтгэл зовоосон асуудлуудаас ангижирч, санхүүгийн эрх чөлөөг мэдэрнэ.

Хувь хүний санхүүгийн ойлголт дараах зүйлсээс бүтдэг аж.

  1. Хуваарилах - Хувь хүн өнөөдөр олсон орлогоосоо хэдийг нь, юунд, хэзээ хуваарилах талаар ямагт шийдвэр гаргаж байдаг.
  2. Хянах-  Хувь хүн өөрсдийн олж байгаа орлого, гарч байгаа зардлуудыг байнга хянаж, бүртгэж тооцдог байх ёстой.
  3. Зайлшгүй санхүүгийн нөөц бүрдүүлэх 
  • Хувь хүн, өрх гэр бүлийн гаргаж байгаа санхүүгийн шийдвэр бүр тодорхой хэрэгцээ, зорилгыг хангахуйц төлөвлөгдсөн байх ёстой.
  • Хувь хүний өдөр тутмын санхүүгийн шийдвэрт тухайн хүний наснаас эхлээд өрх гэрийн бүтэц, хүүний түвшин, инфляци зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг.
  • Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр санхүүгийн хэрэгцээ, шаардлага ч өөрчлөгдөж байна.
  • Хувь хүний санхүүгийн зорилго, санхүүгийн төлөвлөлтийн шийдвэрт хувь хүний амьдралын нөхцөл байдал (орлого, нас, өрхийн бүтэц хэмжээ, эрүүл мэнд болон хувь хүний үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл) хүчтэй нөлөө үзүүлж байдаг.

Хэрвээ та гэр бүлийнхээ өрхийн орлогыг төвлөрүүлдэг гол хүн бол таны гэр бүлд санхүүгийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд орох магадлал өндөр байна гэж үзэж болно.

Аливаа гэр бүлийн хувьд гол орлого олдог гишүүн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилгүй болох, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрлөх чадвараа тодорхой хугацаагаар алдаж цалин орлогогүй болох зэрэг эрсдэлүүд учрахад тухайн гэр бүлийн хувьд дараах сөрөг нөлөөллүүд бий болдог байна.

  1.  Гэр бүлийн өрхийн орлого бүрдүүлэгчээс аль нэгэнд дээрх эрсдэл  тохиолдоход тухайн өрхийн зарлага хэвээрээ байх боловч орлого буурч байгаагаас санхүүгийн тогтвортой байдал алдагдана. 
  2. Гэр бүлийн хэрэгцээг хамтдаа хангаж байсан бол өрхийн нэг гишүүний орлого байхгүй болсноор гэр бүлийн бусад гишүүнд ногдох санхүүгийн ачаалал нэмэгдэнэ. 
  3. Өрхийн орлого буурах, ихээхэн хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болох үед тухайн өрх өдөр тутмын амьжиргаатай холбоотой хэрэгцээгээ хангаж чадахгүй болох, цаашлаад өр зээлээ төлөх чадваргүй болох эрсдэлийг дагуулахаас гадна сэтгэл санааны хямралд хүртэл ордог байна.

Хүмүүс бид өнөөдөр, маргааш, нөгөөдөр хэрхэх нь тодорхойгүй нөхцөлд ажиллаж амьдарч байна. Амьдралд бидний хүсэл зоригоос үл шалтгаалан байгалийн болон гэнэтийн аюул осол тохиолдож, амьдрал болон бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдан их, бага хэмжээний хохиролтой нүүр тулдаг тул үүнд бэлэн байх ёстой. Энэ бол аливаа эрсдэл ба түүнийг даван туулах арга замтай байх ёстойг хэлж байна.

Амьдралын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.nlic.mn сайтаар болон 70113366 утсаар холбогдоорой.