540 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ШАГНАЛЫН САНТАЙ УРАЛДААН ЗАРЛАГДЖЭЭ.


Амьдралын даатгалын компанид нэр оноох уралдааныхаа талаар мэдээлэл өгөөч? 

Уралдаан яагаад зохион байгуулагдах болсон шалтгаанаас эхлэх хэрэгтэй байх. Манай компани 2008 оноос хойш амьдралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Уг даатгал маань хүний амьдралд хэрэгтэй ч иргэдийн дийлэнх нь түүний ашиг тусыг мэдэхгүй байна. Тийм учраас гэр бүл болон хувь хүнд урт хугацаандаа өндөр ач холбогдолтой амьдралын даатгал гэдэг дэлхийн хэмжээний үйлчилгээг  таниулан мэдүүлж, цаашлаад амьдралдаа хэрэгжүүлдэг болоход нь туслах зорилготой.

Амьдралын даатгалын талаар багахан тайлбар хийж болох уу?

Хүмүүс даатгал гэхээр машины, жолоочийн хариуцлагын даатгал гэж л ойлгодог. Машинаа даатгаад, жолооч нь өөрийнхөө амь нас, эрүүл мэндээ даатгалгүй орхидог. Гэтэл хүн мөнх биш шүү дээ. Өвдөж, бэртэж, гэмтэж болно. Үүнээсээ болоод орлогогүй ч болж болно. Энэ бүхнээс сэргийлэх арга бол амьдралын даатгал юм.

Даатгалтай байхын хэрэг юу юм бэ? гэж хүмүүс их асуудаг. Хариулт нь их энгийн. Хүн сарын орлогынхоо 10 хувийг хадгалаад таван жил болоход тодорхой хэмжээний хуримтлалтай болно. Гэтэл өвдөөд эмчлүүлэхээр болоход хадгалсан мөнгө маань хүрэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй. Хүнд өвчин тусахад эмчлүүлэх зардал багадаа 30,40, 50 сая төгрөг болдогтой холбоотой шүү дээ. Ийм тохиолдолд хуримтлуулсан мөнгөө өгөөд, дахин өр зээлтэй болох эрсдэл өвдсөн хүн түүний гэр бүлд бий болдог. Энэ байдлыг эрсдэлгүй даван туулахад даатгал туслах юм. Та сарын орлогынхоо 10 хувиар тогтмол хуримтлал үүсгээд, нэмээд хоёр гурван хувиар даатгуулахад болно. Ингэсэн тохиолдолд эрүүл мэндийн эрсдэл тохиолдсон үед эмчилгээний зардалд санаа зовох зүйлгүй бас хадгалсан мөнгөтэйгээ үлдэх  боломжтой гэсэн үг шүү дээ.

Уралдааны тухай мэдээлэл өгөхгүй юу?

Уралдааны маань нэр нь “Амьдралын даатгалын компанид нэр болон нэрийн тайлбар санал болгох” юм. Нэйшнл Лайф Даатгалд тохирох оноосон нэр болон тухайн оноосон нэрээ хэрхэн сонгосон тухай тайлбарыг ирүүлснээр уралдаанд оролцох боломжтой болох юм. Бид шударга, ил тод байдлыг баримтлан ирүүлсэн материалуудыг шүүх шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан байгаа. Уралдааны ялагчийг тодруулах үнэлгээний 10 оноо нь санал болгож буй нэрэнд өгөгдөх бол үлдсэн 70 оноо нэрээ хэрхэн тайлбарлаж, амьдралын даатгалын ач тусыг хэрхэн ойлгосноо тайлбарлах бол үлдсэн 20 оноо олон нийтээс авсан санал эзэлж байна.

Уг уралдаан 2018 оны төгсгөлөөр эхэлсэн байх шиг байсан. Өнөөдөр энэ мэдээллийг сонсож байгаа хүн уралдаанд оролцох боломж нээлттэй юу?

Тиймээ. Уралдаан маань 2018 оны 12 сард эхэлсэн ба хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр үе шат маань 2019 оны 4 сарыг дуустал зохион байгуулагдах ба сар бүр шилдэг 3 оролцогчийг тодруулна. Одоогийн байдлаар 12, 1, 2, саруудын нийт есөн шилдэг оролцогч тодорчхоод байгаа гэж ойлгож болно. Одоо гурав, дөрөвдүгээр сард амжиж манай уралдаанд оролцоод тухайн саруудын гурван шилдэг оролцогчийн нэг болох боломж байна. Үүний дараагаар  сар бүр шалгарсан гурван оролцогчид, нийт 15 оролцогчоос шилдэг нь тодрох юм.

Өнгөрсөн хугацаанд яг ямар нэрүүд ирсэн бол заримыг нь мэдэж болох уу? Уралдаанд оролцох сонирхолтой байгаа хүмүүст сонин байгаа байх? 

Өнгөрсөн хугацаанд нийт 150 гаруй оролцогч нэрийн саналаа ирүүлсэн байгаа. Насан туршийн даатгал, Мөнхийн амьдралын даатгал, Баталгаат амьдралын даатгал,  Амин хур даатгал, Дүүрэн амьдралын даатгал гэх мэт нэрс ирээд байна.

Уралдааны шилдгийн шилдэг оролцогч нар ямар шагнал авах вэ?

Нэгдүгээр шатны шилдэг 15 оролцогч тус бүр 250,000₮ шагналын сантай байгаа.  Хоёрдугаар шатны шилдэг нэг ялагч маань :

  1. 5 сая төгрөгийн бэлэн мөнгөн шагнал
  2. 450 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах эрх бүхий олон улсын эрүүл мэндийн даатгалд 3 жилийн турш хамрагдах эрх
  3. 10 сая төгрөгийн хуримтлалтай тэтгэврийн даатгалд хамрагдах эрх
  4. 50 сая төгрөгийн үнэлгээтэй амь насны даатгалд 3 жил хамрагдах эрх
  5. 25 сая төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгалд 3 жил хамрагдах эрхийн эзэн болно.

Манай уралдаанд оролцож ялагч болсноор тухайн хүн маань ойрын хугацаанд ашиглах бэлэн таван сая төгрөгтэй, 10 сая төгрөгийн тэтгэврийн даатгалтай, гурван жилийн хугацаанд ямар ч өвчин туссан эмчлэх мөнгөнд санаа зовох зүйлгүй болж байгаа юм.

Уралдаан шударга явагдана гэдэгт итгэж болох уу?

Уралдааныхаа шалгуурыг нарийвчлаад гаргачихсан байгаа. Үг үсгийн алдаагүй байх ёстой. Алдаатай бол нэг оноо хасна гэх мэт уралдааныг шударга явагдах бүх нөхцөлийг манай компанийн зүгээс судлаад гаргачихсан байгаа. Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс хамгийн гол нь удирдамжтайгаа маш сайн танилцаж материалаа ирүүлснээр ялагч болох боломж хүн бүхэнд бий.

Уг уралдаанд оролцохыг хүсвэл та https://contest.nlic.mn/ линкээр зочлоорой.



2019/03/26