Бидний тухай
Бид 2007 оноос эхлэн Амьдралын даатгал буюу урт хугацааны даатгалаар мэргэшин ажиллаж байна. Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдвол түүнээс үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн урт хугацаанд даатгалын хамгаалалттайгаар мөнгөн хуримтлал үүсгэж зорилгоо биелүүлэх хөшүүрэг болдог.
Бид хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгохыг зорин ажиллаж байна. Амьдралын даатгалтай гэр бүлд гэнэтийн зүйл гэж үгүй тул аливаа бэрхшээл тулгарахад сэтгэл зүй, санхүүгийн хувьд үргэлж бэлтгэл байдаг. Энэхүү бэлтгэлээ хангахад тань бид туслахад хэзээд бэлэн байх болно.
Бүтэц зохион байгуулалт
ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ГАЗАР
САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА
ДААТГАЛЫН ГАЗАР
Онцлох үйл явдал
2007
Монголын анхны амьдралын даатгалын компани болж байгуулагдав.
2007
Энэтхэг улсын J.B Boda&Co.Pvt даатгалын зөвлөх компанитай хамтран ажиллаж амьдралын даатгалын үйл ажиллагааг эхлүүлэх суурийг тавив.
2008
Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч даатгалын салбарт нэгэн шинэ хуудсыг нээлээ.
2009
Монголд анх удаа урт хугацааны эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэв.
2010
Бодит санд тулгуурласан хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг даатгалын салбарт анх удаа нэвтрүүлэв.
2011
Өөрийн оффисыг шинээр барьж ашиглалтад орууллаа.
2013
"Энэр" эрүүл мэндийн даатгалыг зах зээлд танилцууллаа.
2014
Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгалыг Төрийн банктай хамтран борлуулж эхэллээ.
2017
Хорт хавдрын нэмэлт нөхцөлтэй амь насны даатгалыг зах зээлд нэвтрүүлж хамрах хүрээгээ нэмэгдүүлэв.
2020
Covid19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалд төрийн тусгай албан хаагчид болон улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг үнэ төлбөргүй хамрууллаа
Нийгмийн хариуцлага
Амьдралын даатгалыг хөгжүүлснээр нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх үүд хаалга нээгддэг. Тийм ч учраас бид нийгмийн хамгаалал нь зөвхөн төрийн үүрэг гэсэн ойлголтоос ард иргэдийг салгаж, тэдэнд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудаас...
МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ
Монгол хүний амь нас эрүүл мэндийг санхүүгийн хувьд анх удаа бүрэн хамгаалалтад авснаар нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа итгэл төгс биелүүлж байна.
КОВИД-19 ДААТГАЛ
"Ковид-19" амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалд төрийн тусгай албан хаагчид болон улсын эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй хамрууллаа.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Нийслэл Улаанбаатар хотын маань өнгө үзэмж, агаарын бохирдлын тулгамдсан асуудлын тодорхой хувийг шийдвэрлэх “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах аянд манай хамт олон оролцож 350 ширхэг гацуур модыг хандивлалаа.
“АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА” ТӨСӨЛ
Ядуурлын эсрэг хамтдаа сангаас зохион байгуулсан “Амьдрал үргэлж сайхнаараа” төслийн ивээн тэтгэгчээр ажиллаж, нийт 31 хүнийг амьдралын даатгалын хамгаалалтад авлаа
Хүний нөөц
- Чадварлаг ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах
- “Ажилтан бүр компанийн нэг чухал хэсэг” гэдэг зарчмыг баримтлан ажиллах
- Ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдийг оновчтой хуваарилж, тодорхойлох, үүргийн биелэлтийн зөв, шударга үнэлгээг хэрэгжүүлэх
- Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах цалин урамшууллын системийг бүрдүүлж, хэрэгжүүлэх
- Ажилтныг ажил мэргэжлийн хувьд тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх
- Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, ажлын таатай орчин нөхцөлд ажиллуулах
- Санаачлагатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, эерэг хандлагатай, зарчимч хамт олныг бүрдүүлэх
Сонгон шалгаруулалтын үе шат
Манай компанийн ажилтан сонгон шалгаруулах үйл явц нь тухайн ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохоос эхэлнэ. Өргөдөл гаргагчдыг сонгон тухайн зарлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу сонгон шалгаруулна. Бид ажилтныг сонгон шалгаруулахдаа шударга, ил тодоор явуулдаг бөгөөд манай компанид ажилд орохыг хүссэн иргэн бүрд адил, тэгш боломжийг олгодог.
Ажилд орохыг хүссэн иргэдээс өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараах байдлаар сонгон шалгаруулалт хийнэ.
1
2
3
4
5
6
Чанарын бодлого
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 чанарын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр даатгуулагч, харилцагчдын шаардлагыг тогтвортой хангах, тэдгээрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд эмх цэгцтэй ажиллах ач холбогдолтой. ISO 9001:2015 гэрчилгээ нь “Нэйшнл лайф даатгал” ХХК нь харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг шуурхай хүргэж, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулж, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэдэг болохыг нь илтгэж буй хэрэг юм.
Нээлттэй ажлын байр
Дадлагжигч оюутны хөтөлбөр
Оюутнуудыг тодорхой шалгуураар сонгон авч, ажлын байран дээр тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгүүлэн ажлын туршлага олгох замаар компанийн үзэл баримтлалд нийцсэн ажилтныг бэлтгэх улмаар нөөц бүрдүүлэх зорилготой Дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Дадлагажигч оюутны хөтөлбөрийг тухай бүр компанийн веб сайт болон бусад сувгаар зарлана.
Дадлагажигч оюутанд тавигдах үндсэн шаардлага:
- Их дээд сургууль, коллеж, институтийг дөнгөж төгссөн эсвэл суралцаж буй 3, 4-р курсийн оюутан
- Дадлагажих тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр сурч буй эсвэл төгссөн
- Комьютерийн хэрэглээний програмуудыг зохих төвшинд эзэмшсэн
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Багаар ажиллах, бусадтай харилцах чадвар сайтай
- Дадлагажих ажлын байрны онцлогоос хамааран бусад тусгай шаардлага
Дадлага хийх хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Анкет
- Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь цээж зураг
- Сургуулийн тодорхойлолт
- Дадлагын удирдамж
Дадлага хийх хүсэлтэй оюутнуудын материалыг оффис дээрээ хүлээн авна.