Эмнэлгийн мөнгө нэмэлт нөхцөлийн даатгал

Энэхүү даатгал нь Хугацаат амь насны даатгал, Боловсролын хуримтлалын даатгал, Хугацаат тэтгэврийн даатгалд хамрагдсан даатгуулагч нэмэлтээр авах боломжтой даатгал юм. Эмнэлгийн мөнгө нэмэлт нөхцөлийн даатгалд хамрагдсанаар даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хоног тутамд нөхөн төлбөр авах боломжтой.

 

 

 

Даатгалын хамгаалалт
Даатгуулагч 24 цагаас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд хоног тутам 2,000₮-40,000₮ бэлэн мөнгөний тэтгэмж авна.

  

Сонгох шалтгаан

Хураамжийг санхүүгийн байдлаасаа хамааран жил, хагас жил, улирлаар төлж болно.

Эмнэлгийн мөнгөний даатгал нь зардал биш хөрөнгө оруулалт бөгөөд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ хамгаалах боломжтой.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

  • Төрөлхийн эрхтэн системийн гажиг, тулгуур эрхтний согог, тэдгээрээс үүдэлтэй хүндрэлүүд;
  • Жирэмслэлт, төрөлт (үүнд мэс заслын аргаар төрөх хамаарна), зулбалт, үр хөндөлт, төрөхийн өмнөх болон төрсний дараах асаргаа сувилгаа;
  • Бүх төрлийн гоо сайхны болон пластик хагалгаа, эмчилгээ, хараа засах ажилбарууд, нүдний эвэрлэг хуулах, эвэрлэгийг авах, харааны мэдрэл ба харааны замын эмгэг, судаслаг ба торлог бүрхүүлийн эмгэг, нүдний болрын эмгэг, глауком гэх мэт хараа алдах бусад эмгэгүүд
  • Шүдний урьдчилан сэргийлэх үзлэг;
  • ХДХВ/ДОХ-ын өвчлөлт болон түүнтэй холбоотой гарч болох оношилгоо эмчилгээний зардлууд;
  • Өнгөний өвчин, бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд ба тусгаарлалт хөл хорио тогтоох шаардлагатай олныг хамарсан халдварт өвчнүүд;
  • Галзуу өвчин, зөнөгрөх өвчинтэй холбоотой эмчилгээний зардлууд;
  • Тусгай мөрөвч, хиймэл эрхтний тоног төхөөрөмжүүд, сонсголын аппарат, тахир дутуугийн тэргэнцэр, суга таяг, хиймэл мөч, хиймэл шүд тэдгээртэй адилтгах бусад хэрэгслийн зардал;
  • Зам тээврийн ослоос бусад өөрийн хууль бус үйлдлийн шууд үр дүнд үүссэн өвчин эмгэг, осол гэмтэл;
  • Мэргэжлийн спорт болон өөрийн сонирхол (хобби) ба зугаа цэнгэлийн зорилгоор аз туршсан аюултай спортын төрлөөр хичээллэх болон аялах үед бэртэж гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсанаас;
  • Судалгаа шинжилгээ болон туршилтын зорилгоор хийгдсэн эмчилгээ үйлчилгээний зардал;
  • Рашаан сувилал, байгалийн болон усан эмчилгээний газар, асрамжийн газар болон гэрээр хийгдсэн, мөн архи, мансууруулах бодист донтогсдын эмчилгээ;
  • Амиа хорлохыг завдах, санаатайгаар бие эрхтэндээ гэмтэл учруулах, мансууруулах бодис болон согтууруулах ундаанд донтсоноос үүдсэн үйлдлийн үр дагавраас;
  • Цөмийн задрал, цөмийн зэвсгийн болон цацраг идэвхт бодисын бохирдлоос шалтгаалан үүссэн өвчин эмгэгийн улмаас;
  • Зарласан болон зарлаагүй дайн, гадны халдлага, иргэний дайн, бослого, ажил хаялт, нийгмийн хэв журам зөрчсөн үймээн самуун, хууль бус хүч түрэмгийлсэн, дайн байлдааны болон алан хядах үйл ажиллагааны улмаас бие эрхтэнд гэмтэл учирснаас;
  • Даатгалын хамгаалалт эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд доорх өвчнүүд байсан эсэхээс хамаарахгүйгээр /нүдний болор цайх, түрүү булчирхайн томрол, умайн булчингийн хоргүй хавдар, умайн цус алдалтын улмаас умайг авах мэс засал, эвэрхий, төмсөг усжих өвчин, төрөлхийн өвчин, шулуун гэдэсний цоорхой, шамбарам, үе холбоос хөндийнүүдийн үрэвсэл гэх мэт/ даатгалын хамгаалалт үйлчлэхгүй.

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл