Боловсролын хуримтлалын даатгал

Хүүхдийнхээ ирээдүйд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох “Боловсролын хуримтлалын даатгал” нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрт зориулсан мөнгөн хуримтлалыг таатай нөхцөлөөр хуримтлуулах боломжийг олгоно.

 

Хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ:

 

  • Эцэг / эхийн амь нас 24 цагийн турш дэлхийн бүх улс оронд даатгагдана.
  • Эцэг/эхийн аль нэг аливаа шалтгаанаар амь насаа алдсан тохиолдолд даатгалын хураамжийг компани хариуцаж хүүхдийг 18 нас хүртэл нь сар бүр 50,000₮ тэтгэмж олгоно. Мөн сургалтын төлбөрийг гэрээний дагуу олгоно.

Гэрээний хугацаа:

3-18 жил

Даатгалын хамгаалалт:

Амь нас, наслалт

Үйлчлэх бүс нутаг:

Дэлхий дахинд

Хамрагдах нас:

20-55 нас

Сонгох шалтгаан

Эцэг эхчүүд ямар нэгэн санхүүгийн дарамт, хүндрэл бэрхшээлгүйгээр хүүхдийнхээ их дээд сургуулийн сургалтын төлбөрийг хуримтлуулна.

Хуримтлагдсан мөнгөө хүүгийн өсөлтийн хамт авч бусад зардалдаа хэрэглэх боломжтой.

Даатгалын гэрээ цуцлагдвал үүссэн хуримтлалыг буцаан олгоно.

Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлөөр төлөх боломжтой.

Хуримтлал үүсэх хугацаанд даатгалын хамгаалалт үйлчилнэ.

Tomyo app-ийн худалдан авалтын 40% хөнгөлөлт эдэлнэ.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

  • Даатгуулагч амиа хорлосон;
  • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, хордлогод оруулах эм бэлдмэлийг эмчийн заалтгүй хэрэглэсний улмаас нас барсан;
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсоны улмаас нас барсан;
  • Цөмийн дэлбэрэлтийн үйлчлэл, цацраг идэвхит бодисын тархалт, хордлогын улмаас нас барсан;

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл