Энхжин эрүүл мэндийн даатгал

Хувийн эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч та өөрийн хүссэн эмнэлэг, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой ба санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн эдгэрэх боломжийг олгодог юм. 

Та сонгосон багцаас хамааран жилд 30-60 сая хүртэлх төгрөгийн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын хувийн болон улсын эмнэлгүүдээс авах боломжтой.

Гэрээний хугацаа:

1 жил

Үйлчлэх бүс нутаг:

Монгол улсад

Үнэлгээ:

Багцаас сонгоно

Ажилчдын тоо:

5-с дээш

Даатгалын хамгаалалт:

Эрүүл мэнд

Үйлчилгээний багц

Энхжин эрүүл мэндийн даатгал нь даатгалын үнэлгээнээс хамаарсан 2 сонголттой. 

Багц 1

30

САЯ ТӨГРӨГ

Монгол улсад

Багц 2

60

САЯ ТӨГРӨГ

Монгол улсад

Амбулаторын тусламж үйлчилгээ

Эмчийн үзлэгийн төлбөр
Жорын дагуу олгох эмийн зардал
Оношилгоо шинжилгээний зардал
Нөхөн сэргээх болон уламжлалт эмчилгээ
Мэс засал
Яаралтай тусламжийн өрөөний эмчилгээний зардал
Орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээ
Хорт хавдрын мөнгөн тэтгэмж

Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ

Хувийн эмнэлгийн өрөөний төлбөр
Эмнэлгийн мөнгөн тэтгэмж
Эрчимт эмчилгээний өрөөний төлбөр
Эмчийн үзлэгийн төлбөр
Жорын дагуу олгох эмийн зардал
Оношилгоо шинжилгээний зардал
Нөхөн сэргээх болон уламжлалт эмчилгээ
Мэс засал

Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ

Вакцинжуулалт
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Нэмэлт нөхцөл

Шүдний эмчилгээ
Төрөлт
Сонгох шалтгаан

Онош баталгаажсанаар зөв, үр дүнтэй эмчилгээг цаг хугацаа алдалгүй хийлгэнэ.

Хураамжийг санхүүгийн байдлаасаа хамааран жил, хагас жил, улирлаар төлж болно.

Эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн 10 жилийн туршлагатай баг хамт олон энэхүү үйлчилгээг үзүүлнэ.

Монголын эрүүл мэндийн салбар дахь сайн үйлчилгээг авна.

Эмчилгээний зардлыг даатгалын компани хариуцах тул санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Өөрийн хүссэн эмнэлэг, үйлчилгээг сонгож, цаг хугацаа алдахгүйгээр сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүртэнэ.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана:

  1. Гуравдагч этгээдээс төлөгдөх зардлууд;
  2. Нийгмийн даатгалын хөнгөлөлт буюу бусад даатгалаас авсан нөхөн төлбөр;
  3. Боломжит түвшингээс давсан  зардал;
  4. Зайлшгүй шаардлагатай бус эмчилгээний зардал;
  5. Эмнэлгийн бус үйлчилгээний зардал: утас, факс, телевиз, радио, болон нэмэлт өрөөний үйлчилгээний хөлс болон эдгээртэй төстэй үйлчилгээнүүд;
  6. Даатгалын хамгаалалт эхлэхээс өмнө төлөвлөгдсөн эмчилгээний зардал;
  7. Даатгал үйлчлэх бүс нутгаас гадна хийгдсэн эмчилгээний зардал;
  8. Рашаан сувилал, байгалийн болон усан эмчилгээний газар, урт хугацааны асрамжийн газар болон гэрээр хийгдсэн амралт сувилгааны эмчилгээ, үйлчилгээний зардлууд;
  9. Гоо сайхны болон пластик хагалгаа
  10. Бэлгийн сулралын эмчилгээ, оношилгоо болон үргүйдэлтэй холбоотой эмчилгээ;
  11. ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвчлөл болон түүнтэй холбоотой гарч болох оношилгоо эмчилгээний зардлууд;
  12. Өнгөний өвчин, бэлгийн замаар халдварлах өвчнүүд  
  13. Галзуу өвчин, зөнөгрөх өвчинтэй холбоотой эмчилгээний зардлууд.
  14. Таргалалт, хоолны дэглэм, жин хасах, хүүхдийн тэжээл, нярайн хэрэгсэл
  15. Хөгшрөлттэй холбоотой өвчлөлүүд.
  16. Согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос хамааралтай өвчтөнийг эмчлэхэд гарсан эмчилгээний зардал
  17. Гэрийн асаргаа сувилгаа, асрах газрын болон хөнгөвчлөх эмчилгээний үеийн асаргааны зардал;
  18. Амиа хорлох болон амиа хорлохыг завдсанаас, санаатайгаар бие эрхтэндээ гэмтэл учруулсан зардал,
  19. Мансууруулах бодис болон согтууруулах ундаанд донтсоноос үүдсэн үйлдлийн үр дагавраас учирсан зардал;
  20. Цөмийн зэвсгийн бодис болон цацраг идэвхт бодисын бохирдол, түүний түлш болон хаягдал, дэлбэрэлтээс  үүссэн өвчин эмгэгтэй холбоотой зардал,
  21. Дайн байлдааны болон алан хядах үйл ажиллагаанд оролцсоны улмаас учирсан хохирол;
  22. Эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглээгүй эм болон мансууруулах бодисийг /наркотик/ хэрэглэсний улмаас хийгдэх эмчилгээний зардал;
  23. Эмчийн заалтгүй дурангийн шинжилгээний унтуулгын зардал;
  24. Хөл хорио тогтоох, тусгаарлах шаардлагатай халдварт өвчнүүд
  25. Даатгалын гэрээнд заасан бусад

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл