Аливаа өвчин, гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдолд ар гэрт нь болон даатгуулагчид нөхөн төлбөр олгосноор гэр бүлд нь учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах даатгал юм.
Гэрээний хугацаа:
1 жил
Үйлчлэх бүс нутаг:
Дэлхий дахинд
Үнэлгээ:
Талууд харилцан тохиролцож тогтооно /доод хэмжээ 5 сая төгрөг/
Даатгалын хамгаалалт:
Амь нас, Хөдөлмөрийн чадвар алдалт
Сонгох шалтгаан
Энэхүү даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаална.
Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.
Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж, баталгаатай орлого бий болгоно.
Даатгалын хураамж хямд, урт хугацаанд тогтмол хэмжээгээр төлөхөөс гадна сар, улирал, хагас жилээр төлөх боломжтой.
Нэмэлтээр хөдөлмөрийн чадвар алдалт болон эмнэлгийн мөнгөний даатгалын хамгаалалт авах боломжтой.
Нэмэлтээр авч болох даатгалын хамгаалалтууд
№ |
Даатгалын хамгаалалт |
|
1 |
Амь насны хамгаалалт |
Даатгалын үнэлгээ нэг удаа 100 хувь олгогдоно. |
2 |
Хөдөлмөрийн чадвараа 40 хүртэлх хувиар алдсан |
“Нэйшнл лайф даатгал” компаниас гаргасан гэмтэл бэртлийн хүснэгтэд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгогдоно. |
3 |
Хөдөлмөрийн чадвараа 40-70 хүртэлх хувиар алдсан |
“Нэйшнл лайф даатгал” компаниас гаргасан гэмтэл бэртлийн хүснэгтэд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгогдоно. |
4 |
Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан |
Хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс хувиар алдах болон амь насны даатгалын тохиолдол болсон бол даатгалын үнэлгээг зөвхөн нэг удаа 100 хувь олгоно. |
Даатгалд хамрагдсанаар
Хэрхэн хамрагдах вэ?
1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.
2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл
3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл