Үндэсний тэтгэврийн даатгал

Өөрийнхөө ирээдүйд зориулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг болох Үндэсний тэтгэврийн даатгал нь нас ахих үедээ хэрэглэх санхүүгийн баталгаат эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлдэг. Даатгуулагч та таван жил хураамжаа төлөөд тэтгэвэр авах боломжтой.

 

Тэтгэврийн хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ:

 

  • Даатгуулагч тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгуулагчийн цаашид сар бүр төлөх байсан даатгалын хураамжийг гэрээний хугацаа дуусах хүртэл даатгалын компаниас хариуцаж төлнө.
  • Даатгуулагч тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр үүссэн тэтгэврийн хуримтлалыг 2 дахин нэмэгдүүлж таны гэр бүлд олгоно.

 

Гэрээний хугацаа:

5 жилээс доошгүй

Үйлчлэх бүс нутаг:

Дэлхий дахинд

Хамрагдах нас:

20-с дээш нас

Өгөөж:

Монгол банкны бодлогын хүүтэй тэнцүү

Даатгалын хамгаалалт:

Амь нас, наслалт, хөдөлмөрийн чадвар алдалт

Сонгох шалтгаан

Хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.

5 жилийн дараа тэтгэвэр авч эхлэх боломжтой.

Та хүсвэл хугацаанаасаа өмнө хуримтлалаа буцаан авч болно.

Таны тэтгэвэртээ зориулж төлсөн мөнгө зөвхөн таны нэр дээр хуримтлагдана.

Таны үүсгэсэн тэтгэврийн хуримтлал Монгол банкны бодлогын хүүгээр өснө.

Та өөрийн үүсгэсэн тэтгэврийн хуримтлалаа нэг удаа бөөнд нь эсвэл хүссэн хугацаандаа тэтгэвэр хэлбэрээр авч болно.

Та тэтгэврийн хуримтлалаа хань ижил үр хүүхдэдээ өвлүүлэн өгч болно.

Хүртэх үр шим

БОГИНО ХУГАЦААНД ТЭТГЭВРЭЭ АВНА

Тэтгэврийн даатгалд даатгуулаад богино хугацааны дараа тэтгэвэр авах боломжтой

НЭМЭЛТ ТЭТГЭВЭР

Одоо авч буй тэтгэвэр дээрээ нэмэлтээр авч болно

САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Ирээдүйдээ авах тэтгэврээ тооцоолж, санхүүгийн төлөвлөлт хийх боломжтой болно

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана

ӨВЛӨГДӨН ҮЛДЭНЭ

Тэтгэвэр төлж байгаад нас барвал гэр бүлд нь өвлөгдөн үлдэх боломжтой

НАЙДВАРТАЙ

Найдвартай байгууллагад даатгуулах боломжтой болно

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл