Аавын даатгал

Аавын даатгал нь эрэгтэй хүмүүсийн зонхилон өвчилдөг өвчнүүдийн хамгаалалттай ба эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн хүссэн эмнэлэгт цаг алдалгүй, санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн эдгэрэх боломжийг олгодог даатгал юм. Та аливаа хүнд өвчин тусах эсвэл гэнэтийн осолд өртөх тохиолдолд гэрээнд заасан нөхөн төлбөрийг эмчилгээндээ зарцуулах боломжтой. Мөн дээрх тохиолдлуудад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгосноор гэр бүлийн гишүүдийг учирч болзошгүй санхүүгийн гэнэтийн эрсдэлээс хамгаална.

Үнэлгээ:

Багцаас сонгоно

Хамрагдах нас:

20-57 нас

Үйлчлэх бүс нутаг:

Гэнэтийн ослын хамгаалалтын хувьд Монгол улсад; Амь нас, хүнд өвчний хамгаалалтын хувьд дэлхий дахинд

Гэрээний хугацаа:

3 жил

Даатгалын хамгаалалт:

Амь нас, эрүүл мэнд

Үйлчилгээний багц

Аавын даатгал нь дараах 2 төрлийн багцтай байна. 

Багц 1

25

САЯ ТӨГРӨГ

Дэлхий дахинд

Багц 2

50

САЯ ТӨГРӨГ

Дэлхий дахинд

Хүнд өвчний хамгаалалт

Зүрхний шигдээс
Тархины цус харвалт
Элэгний хорт хавдар
Ходоодны хорт хавдар
Түрүү булчирхайн хорт хавдар
Уушгины хорт хавдар

Амь насны хамгаалалт

Амь нас

Гэнэтийн ослын хамгаалалт

Гэнэтийн осол
Сонгох шалтгаан

Онош баталгаажсанаар зөв, үр дүнтэй эмчилгээг цаг хугацаа алдалгүй хийлгэнэ.

Хураамжийг санхүүгийн байдлаасаа хамааран жил, хагас жил, улирлаар төлж болно.

Эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн 10 жилийн туршлагатай баг хамт олон энэхүү үйлчилгээг үзүүлнэ.

Монголын эрүүл мэндийн салбар дахь сайн үйлчилгээг авна.

Эмчилгээний зардлыг даатгалын компани хариуцах тул санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Өөрийн хүссэн эмнэлэг, үйлчилгээг сонгож, цаг хугацаа алдахгүйгээр сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүртэнэ.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

  • Даатгуулагч нас, эрүүл мэнд, мэргэжлийн онцлогийнхоо талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон (даатгуулагч өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг өгөхдөө тухайн үед өвчтэй гэдгээ өөрөө мэдээгүй эсхүл эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр тогтоогоогүй байсан бол худал мэдээлсэн гэж үзэхгүй);
  • Даатгуулагч өөрийн эрүүл мэндийн талаар мэдсээр байж нуун дарагдуулсан бөгөөд энэ нь даатгалын тохиолдол болох шалтгаан болсон бол даатгалын хамгаалалтыг хүчингүйд тооцож нөхөн төлбөр олгохгүй.
  • Даатгуулагч санаатайгаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Хууль болон гэрээнд заасан бусад.

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдах хүсэлт илгээн онлайнаар даатгуулах боломжтой.

2. Даатгалын менежерүүдтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч даатгуулах боломжтой.

3. Оффис дээр ирж даатгалын гэрээ байгуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл