Насан туршийн амь насны даатгал

Насан туршийн амь насны даатгал нь учирч болзошгүй эрсдэлийг даван туулах санхүүгийн баталгаа бөгөөд таны гэр бүлийн ирээдүйн төлөвлөлтийн чухал хэсэг юм. Даатгуулагчийн амь насыг насан туршид нь даатгаснаар түүний гэр бүлийн санхүүг тогтвортой байлгах даатгалын хамгаалалт бүхий амьдралын даатгалын үйлчилгээ юм.

 

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ:

 

  • Даатгуулагчийн амь насанд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг гэр бүлийн гишүүдэд олгоно.

  • Даатгуулагч 85 нас хүрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг өөрт нь олгоно.

Гэрээний хугацаа:

100 нас хүртэл

Үйлчлэх бүс нутаг:

Дэлхий дахинд

Хамрагдах нас:

18-60 нас

Үнэлгээ:

Талууд харилцан тохиролцож тогтооно /Доод хэмжээ 1 сая төгрөг/

Даатгалын хамгаалалт:

Амь нас

Сонгох шалтгаан

Насан туршийн амь насны даатгалын гэрээг урт хугацаагаар байгуулдаг тул залуу байх үеийнхээ эрсдэлийн түвшинд дүйцсэн хямд хураамж төлдөг.

Өвчин болон гэнэтийн ослын улмаас амь насанд эрсдэл учрахад нөхөн төлбөр олгодог цорын ганц компанид даатгуулах боломжтой.

Даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш үйлчилнэ.

Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.

Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж, баталгаатай орлого бий болгоно.

Хүртэх үр шим

БАГА ЗАРДАЛ

Бага зардлаар өрхийн санхүүгийн тогтвортой байдлаа хадгалан үлдэнэ

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгуулагч 85 насандаа даатгалын үнэлгээтэй дүйцэхүйц мөнгийг хүлээн авч, захиран зарцуулах боломжтой болно

БАТАЛГАА

Гэр бүлийн гишүүдэд учирч болзошгүй санхүүгийн хүндрэлийг даван туулах баталгааг бий болгоно

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ

  • Даатгуулагч амиа хорлосон;
  • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, гүн хордлогод оруулах эм бэлдмэлийг эмчийн заалтгүй хэрэглэсний улмаас;
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсоноос;
  • Цөмийн дэлбэрэлтийн үйлчлэл, цацраг идэвхт бодисын тархалт, хордлогын улмаас;
  • Даатгуулагч нас, эрүүл мэнд, мэргэжлийн онцлогийнхоо талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл