Олон улсын эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг Монгол улсын шилдэг эмнэлгүүд цаашлаад Олон улсын томоохон эмнэлгүүдээс авах боломжийг бүрдүүлж буй эрүүл мэндийн цогц даатгал юм. Эрүүл мэндээ найдвартай хамгаалуулах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авахыг хүссэн хэн бүхэнд энэхүү даатгалыг санал болгож байна.

Гэрээний хугацаа:

1 жил

Үйлчлэх бүс нутаг:

Багцаас хамаарна /Дэлхий дахинд, Бүс нутагт, Монгол улсад/

Үнэлгээ:

Багцаас сонгоно

Даатгалын хамгаалалт:

Эрүүл мэнд

Үйлчилгээний багц

Эрүүл мэндийн даатгал нь эмнэлэг, эмчилгээний зардал болон үйлчлэх нутаг дэвсгэрээс шалтгаалан Platinum, Gold, Silver гэсэн багцын 3 сонголттой.

PLATINUM PLAN

1.5

ТЭРБУМ ТӨГРӨГ

Дэлхий дахинд

GOLD PLAN

1.5

ТЭРБУМ ТӨГРӨГ

Дэлхий дахинд /АНУ, Канадаас бусад улс оронд/

SILVER PLAN

450

САЯ ТӨГРӨГ

Ази тивд

Амбулаторын тусламж үйлчилгээ

Эмчийн үзлэг эмчилгээ
Өдрийн эмчилгээ
CT/MRI болон бусад дүрс оношилгоо
Бүх төрлийн лабораторийн шинжилгээ
Жорын дагуух эмийн зардал
Амбулаторийн жижиг мэс ажилбар
Товлолын вакцинжуулалт
Сэтгэцийн эмчилгээ
Эрүүл мэндийн үзлэг

Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ

Эмчийн үзлэг, эмчилгээний зардал
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал
Өрөөний төлбөр
Мэс засал, эрчимт эмчилгээ
Мэс заслын зардал
Нөхөн сэргээх эмчилгээ
CT/MRI болон бусад дүрс оношилгоо
Жорын дагуух эмийн зардал
Түргэн тусламжийн үйлчилгээ
Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ
Эмнэлгийн мөнгө /Даатгагч эмнэлгийн төлбөрийг хариуцахгүй үед олгоно/

Нэмэлт үйлчилгээ

Эмчийн үзлэг эмчилгээ
Өдрийн эмчилгээ
CT/MRI болон бусад дүрс оношилгоо
Бүх төрлийн лабораторийн шинжилгээ
Жорын дагуух эмийн зардал
Амбулаторийн жижиг мэс ажилбар
Товлолын вакцинжуулалт
Сэтгэцийн эмчилгээ
Эрүүл мэндийн үзлэг
Сонгох шалтгаан

Эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн 10 жилийн туршлагатай баг хамт олон энэхүү үйлчилгээг үзүүлнэ.

Эрүүл мэндийн даатгал нь зардал биш хөрөнгө оруулалт бөгөөд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.

Эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад эмчлүүлэх боломжийг олгоно.

Монголын эрүүл мэндийн салбар дахь сайн үйлчилгээг авна.

Эмчилгээний зардлыг даатгалын компани хариуцах тул санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.

Өөрийн хүссэн эмнэлэг, үйлчилгээг сонгож, цаг хугацаа алдахгүйгээр сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүртэнэ.

Зөв оношлогдох болон оновчтой, үр дүнтэй эмчилгээг даатгалын давхар хяналтын дор хийлгэнэ.

Хураамж төлөлт уян хатан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг дор эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой.

Хүртэх үр шим

ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Даатгалын үйлчилгээг мэргэжлийн баг хэрэгжүүлнэ.

ХУРААМЖ

Хураамжийг хэсэгчлэн төлөх үед нөхөн төлбөрөөс үлдэгдэл хураамжийг хасахгүй.

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Амбулаторийн тусламж үйлчилгээнд нөхөн төлбөр олгоно.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.

ХУРААМЖ

Хураамж хямд, мөн хураамжийг хэсэгчлэн төлөх боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР

Нөхөн төлбөрийг шуурхай байлгах үүднээс нөхөн төлбөрийн материалыг мэйлээр хүлээн авдаг

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээ
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг
Нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацаа гэрээнд зааснаар буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ

Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана:

  • Гуравдагч этгээдээс төлөгдөх зардлууд;
  • Нийгмийн даатгалын хөнгөлөлт буюу бусад даатгалаас авсан нөхөн төлбөр;
  • Боломжит түвшингээс давсан  зардал;
  • Зайлшгүй шаардлагатай бус эмчилгээний зардал;
  • Эмнэлгийн бус үйлчилгээний зардал: утас, факс, телевиз, радио, болон нэмэлт өрөөний үйлчилгээний хөлс болон эдгээртэй төстэй үйлчилгээнүүд;
  • Даатгалын хамгаалалт эхлэхээс өмнө төлөвлөгдсөн эмчилгээний зардал;
  • Даатгал үйлчлэх бүс нутгаас гадна хийгдсэн эмчилгээний зардал;
  • Рашаан сувилал, байгалийн болон усан эмчилгээний газар, урт хугацааны асрамжийн газар болон гэрээр хийгдсэн амралт сувилгааны эмчилгээ, үйлчилгээний зардлууд;
  • Гоо сайхны болон пластик хагалгаа
  • Бэлгийн сулралын эмчилгээ, оношилгоо болон үргүйдэлтэй холбоотой эмчилгээ;
  • ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвчлөл болон түүнтэй холбоотой гарч болох оношилгоо эмчилгээний зардлууд;
  • Өнгөний өвчин, бэлгийн замаар халдварлах өвчнүүд  
  • Галзуу өвчин, зөнөгрөх өвчинтэй холбоотой эмчилгээний зардлууд.
  • Таргалалт, хоолны дэглэм, жин хасах, хүүхдийн тэжээл, нярайн хэрэгсэл
  • Хөгшрөлттэй холбоотой өвчлөлүүд.
  • Согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос хамааралтай өвчтөнийг эмчлэхэд гарсан эмчилгээний зардал
  • Гэрийн асаргаа сувилгаа, асрах газрын болон хөнгөвчлөх эмчилгээний үеийн асаргааны зардал;
  • Амиа хорлох болон амиа хорлохыг завдсанаас, санаатайгаар бие эрхтэндээ гэмтэл учруулсан зардал,
  • Мансууруулах бодис болон согтууруулах ундаанд донтсоноос үүдсэн үйлдлийн үр дагавраас учирсан зардал;
  • Цөмийн зэвсгийн бодис болон цацраг идэвхт бодисын бохирдол, түүний түлш болон хаягдал, дэлбэрэлтээс  үүссэн өвчин эмгэгтэй холбоотой зардал,
  • Дайн байлдааны болон алан хядах үйл ажиллагаанд оролцсоны улмаас учирсан хохирол;
  • Эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглээгүй эм болон мансууруулах бодисийг /наркотик/ хэрэглэсний улмаас хийгдэх эмчилгээний зардал;
  • Эмчийн заалтгүй дурангийн шинжилгээний унтуулгын зардал;
  • Хөл хорио тогтоох, тусгаарлах шаардлагатай халдварт өвчнүүд
  • Даатгалын гэрээнд заасан бусад

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл