Зорилготой хуримтлалын даатгал

Энэхүү даатгал нь өөрт тохирсон уян хатан нөхцөлөөр хуримтлал үүсгэн зорилгодоо хүрэх боломжийг олгодог даатгал юм.

 

Нөхцөл

Даатгалын багц
Тогтвортой хуримтлуулагч Зоригтой хуримтлуулагч
Зорилтот өгөөж 15% 18.5%
Баталгаат өгөөж Монгол банкны бодлогын хүү -
Хөрөнгө оруулалтын хэрэгслийн жагсаалт: Багцад эзлэх хувь хэмжээ:
- Банкны харилцах, хадгаламж

10%

5%

- Хадгаламжийн сертификат
- Даатгагчийн холбогдох этгээдэд үл хамаарах ББСБ-ын итгэлцэл 20% 5%
- Засгийн газрын үнэт цаас 10% 5%
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 25% 5%
- Өрийн хэрэгсэл 30% 15%
- Хувьцаа 5% 45%
- Хөрөнгө оруулалтын сан болон сангийн нэгж эрх - 20%

Гэрээний хугацаа:

3-18 жил

Үйлчлэх бүс нутаг:

Дэлхий дахинд

Хамрагдах нас:

20-55 нас

Даатгалын хамгаалалт:

Амь нас, наслалт

Сонгох шалтгаан

Зорилгодоо алхам алхамаар ойртоно.

Мэргэшсэн байгууллагаар хөрөнгө оруулалтаа удирдуулж хүүгийн өгөөжөөр өсгөж авна.

Хуримтлал тогтвортой үүсгэх дадал зуршлыг бий болгосон байна.

Зорилгодоо хүрэх явцдаа эрсдэл учирсан ч гэсэн зорилгоо биелүүлнэ.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ

Даатгуулагч даатгалд хамрагдахаас өмнө дараах нөхцөл байдалтай байсан бөгөөд энэ нь даатгуулагчийн нас барах шалтгаан болсон бол амь насны даатгалын үнэлгээг олгохгүй. Үүнд:

  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон;
  • Элэгний В, С вирус тээгчийн улмаас эмнэлэг диспансерын хяналтад байдаг;
  • ДОХ-оор өвчилсөн, ХДХВ-ийн халдвар авсан нь тогтоогдсон;
  • Судасны цүлхэн, судасны нарийсал, зүрхний олдмол болон төрөлхийн гажиг, зүрхний дутагдал өвчнөөр оношлогдож байсан;
  • Элэгний үйл ажиллагааны хүнд дутагдал, хатуурал өвчнөөр оношлогдож байсан;
  • Бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогдож байсан;
  • Судасны түгээмэл хатуурал өвчнөөр оношлогдож байсан;
  • Тархины цус багасах дайрлага /TIA/ харвалт, тархины хавдар өвчнөөр оношлогдож байсан;
  • Цусны өвчин, хүнд цус багадалт, коллаген –дархлааны өвчин, системийн чонон хөрвөс, өвчнөөр оношлогдож байсан;
  • Ясны чөмөгний хүнд үрэвсэл өвчнөөр дахилттай оношлогдож байсан;
  • Чихрийн шижин өвчин бай эрхтэнд нөлөөлсөн нь оношлогдож байсан;
  • Хорт хавдар өвчнөөр оношлогдож байсан ;
  • Манас таталт, оюуны хомсдол, сэтгэхүйн болон сэтгэцийн өвчин
  • Хоол боловсруулах эрхтний архаг хүнд өвчнөөр оношлогдож байсан;
  • Согтууруулах ундаа, мансуурах бодис болон эмэнд донтох өвчнөөр оношлогдож байсан;
  • Жилд 1-с дээш удаа давтагддаг хүнд хэлбэрийн Астма, архаг гуурсан хоолойн бөглөрөлтөт үрэвсэл, архаг сүрьеэ, уушги тайруулсан, мэргэжлийн шалтгаант уушгины архаг өвчнөөр оношлогдож байсан;
  • Дайн байлдааны үйл ажиллагаа болон үймээн самуун дарах үйл ажиллагаанд оролцдог цэргийн болон тусгай алба хаагч.

Дараах үйлдэл, шалтгааны улмаас бий болсон амь насаа алдах тохиолдлыг даатгалын тохиолдолд тооцохгүй бөгөөд бенефишерт амь насны даатгалын үнэлгээг олгохгүй. Үүнд:

  • Даатгуулагч амиа хорлосон;
  • Даатгалын гэрээ эзэмшигч, эсхүл бенефишер даатгуулагчийн амь насыг санаатай хохироосон;
  • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, гүн хордлогод оруулах эм бэлдмэлийг эмчийн заалтгүй хэрэглэсний улмаас;
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсоноос;
  • Цөмийн дэлбэрэлтийн үйлчлэл, цацраг идэвхт бодисын тархалт, хордлогын улмаас.

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдах хүсэлт илгээн онлайнаар даатгуулах боломжтой.

2. Даатгалын менежерүүдтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч даатгуулах боломжтой.

3. Оффис дээр ирж даатгалын гэрээ байгуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл