Түгээмэл асуулт, хариулт
Заавал өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт ирж даатгалын гэрээг байгуулна.
Даатгалд хамрагдахыг хүсэгч нь маягтыг бөглөнө. Үүнд:
1. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл
2. Хүсэлт гаргагчийн одоогийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдүүлэг орно.
Нөхөн төлбөр нь ямар даатгалд даатгуулснаас хамаарч ондоо байх бөгөөд тухайн даатгалын нөхөн төлбөр авах хязгаар гэж байдаг. Тэр хязгаараас давуулахгүйгээр жилд хэдэн ч удаа авах боломжтой.
Хүсэлтийн хуудас бөглөх нь шууд даатгалд хамрагдчихлаа гэсэн үг биш юм. Даатгалын менежер даатгалын гэрээ байгуулж та хураамжаа төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох ба өвчлөлтэй холбоотой эрсдэлүүд нь тодорхой хүлээлтийн хугацаатай байдаг. Харин гэнэтийн ослын тохиолдолд шууд нөхөн төлбөр авах боломжтой.
Та даатгалаа хэдийд ч цуцлах хүсэлтээ гаргаж болох бөгөөд манайд иргэний үнэмлэхийн хамт өөрийн биеэр ирж цуцлах хүсэлтээ гаргана.
Даатгалаа өөр этгээдэд шилжүүлэх боломжгүй. Харин хууль ёсны өв залгамжлагчаа солих боломжтой.
Даатгалын хураамжаа сар, улирал, хагас жил, жил гэсэн сонголтоор хийх бөгөөд даатгуулагч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дагуу ажлын 10 хоног, хуанлийн 14 хоногийн дотор даатгуулагчийн дансанд шилжүүлнэ.
Та ажлын өдрүүдэд манай байгууллагын 7011-3366 утсанд холбогдон нөхөн төлбөртэй холбоотой зөвлөгөөгөө авах боломжтой.