Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал юм. Та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ ирээдүйг баталгаатай байлгаж, эрсдэл тохиолдсон үед тэднийгээ санхүүгийн хувьд тогтвортой байлгахыг хүсч байвал энэхүү даатгалыг танд санал болгож байна.
Гэрээний хугацаа:
1 жил / Зээлийн гэрээний хугацаа
Үйлчлэх бүс нутаг:
Дэлхий дахинд
Хамрагдах нас:
18-60 нас
Үнэлгээ:
Даатгалын үнэлгээ нь гэрээний эхний жилд үндсэн зээлийн дүнтэй тэнцүү байна. Хоёр дахь жилээс эхлэн зээлийн графикт заасан үндсэн зээлийн үлдэгдлийн дүнтэй тэнцүү болно.
Даатгалын хамгаалалт:
Зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд
Сонгох шалтгаан
Энэхүү даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаална.
Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.
Гэр бүлийн гишүүдээ санхүүгийн хүндрэлээс хамгаална.
Өвчлөл болон гэнэтийн ослын улмаас амь насанд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.
Эрсдэлийг бууруулна.
Хүртэх үр шим
НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОНО
Хэрэв зээлдэгч нэмэлт нөхцөл авсан бол 80 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно
ДАВХАР ДААТГАГДАНА
Зээлдэгчийн амь нас 24 цагийн турш, дэлхийн бүх улс оронд даатгалын хамгаалалттай бөгөөд дэлхийн ТОП давхар даатгагч Munich Re-д давхар даатгагдана
ЭРСДЭЛ БУУРНА
Банкинд найдваргүй зээл үүсэх эрсдэлийг бууруулна
БҮРЭН ХАМГААЛАГДАНА
Хямд өртгөөр үүсч болох санхүүгийн хүндрэлээс бүрэн хамгаална
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛНӨ
Зээлдэгч нь аливаа шалтгаанаар амь насаа алдах эрсдэл учирвал зээл төлөлтийн асуудлыг даатгалын компани хариуцаж, зээлийн төлбөрийг бүрэн төлнө
- Даатгуулагч амиа хорлосон;
- Даатгуулагчийн нас, эрүүл мэнд, мэргэжлийн онцлогийнхоо талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Даатгуулагч өөрийн эрүүл мэндийн талаар мэдсээр байж нуун дарагдуулсан бөгөөд энэ нь даатгалын тохиолдол болох шалтгаан болсон;
- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, хордлогод оруулах эм бэлдмэлийг эмчийн заалтгүй хэрэглэсний улмаас;
- Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсоноос;
- Хууль ёсны өв залгамжлагч нь даатгуулагчийн амь насыг санаатай хохироосон нь тогтоогдсон бол эрх эзэмшигчид нөхөн төлбөр олгохгүй.
- Цөмийн дэлбэрэлтийн үйлчлэл, цацраг идэвхт бодисын тархалт, хордлогын улмаас;
- Хууль болон гэрээнд заасан бусад.
Хураамжийн тооцоолуур
Даатгалын үнэлгээ /₮/
Хүйс
Та хэдэн настай вэ? /18/
Гэрээний хугацаа /3/
Хураамж төлөх давтамж
Сар бүр
Улирал бүр
Хагас жил бүр
Жил бүр
Даатгалд хамрагдсанаар
Хэрхэн хамрагдах вэ?
1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.
2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл
3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл