Хугацаат тэтгэврийн даатгал

Энэхүү даатгал нь тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалаас гадна нэмэлт тэтгэвэр авах боломжийг олгоно. Тэтгэврийн даатгалд хамрагдсанаар 60 наснаас эхлэн нэмэлт тэтгэвэр авах ба хуримтлалын мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээгээр амь насны даатгалын хамгаалалт үйлчилнэ.

 

Тэтгэврийн хуримтлал үүсэх хугацаанд дараах даатгалын хамгаалалт үйлчилнэ:

 

  • Тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсхүл нас барсан тохиолдолд даатгуулагчийн нэр дээр нь хуримтлуулахаар гэрээнд тусгасан бүх мөнгийг ар гэрт нь олгоно.
  • Тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд үлдэгдэл тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгоно.

Хамрагдах нас:

20-57 нас

Үйлчлэх бүс нутаг:

Дэлхий дахинд

Гэрээний хугацаа:

Гэрээгээр тохиролцоно

Даатгалын хамгаалалт:

Амь нас, наслалт

Сонгох шалтгаан

Хэдий хэмжээний тэтгэврийн хуримтлал үүсгэх, хэдэн жилийн турш тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.

Таны хуримтлуулсан мөнгө зөвхөн таны нэр дээр хадгалагдаж, зөвхөн танд зориулагдана.

Хуримтлал үүсгэх хугацаандаа давхар амь насны даатгалд даатгагдана.

Даатгалын хураамжаа уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжтой.

Тэтгэврийн хуримтлалаа өв залгамжлуулах буюу гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүстээ шилжүүлэх боломжтой.

Хүртэх үр шим

НАЙДВАРТАЙ

Эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангана

ӨВЛӨГДӨХ БОЛОМЖТОЙ

Тэтгэвэр төлж байгаад нас барвал гэр бүлд нь өвлөгдөн үлдэх боломжтой

НЭМЭЛТ ТЭТГЭВЭР

Одоо авч буй тэтгэвэр дээрээ нэмэлтээр авч болно

САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Ирээдүйдээ авах тэтгэврээ тооцоолж, санхүүгийн төлөвлөлт хийх боломжтой болно

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

  • Даатгуулагч нас, эрүүл мэнд, мэргэжлийн онцлогийнхоо талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Даатгуулагч өөрийн эрүүл мэндийн талаар мэдсээр байж нуун дарагдуулсан бөгөөд энэ нь даатгалын тохиолдол болох шалтгаан болсон;
  • Хууль болон гэрээнд заасан бусад

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл