Хувь оролцоотой эрүүл мэндийн даатгал

Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгох, даатгалын тохиолдол үүсээгүй бол гэрээ эзэмшигчид нийт төлсөн хураамжийг буцаан олгох нөхцөлтэй эрүүл мэндийн даатгал юм.

Гэрээний хугацаа:

1-5 жил

Үйлчлэх бүс нутаг:

Монгол улсад

Хамрагдах нас:

0-60 нас

Даатгалын хамгаалалт:

Эрүүл мэнд

Үйлчилгээний багц

Сонгосон багцаас хамаарч нэг жилийн хугацаанд дараах иж бүрэн эмчилгээ, тусламж үйлчилгээнүүдийг авна.

Багц

5-200

САЯ ТӨГРӨГ

Монгол улсад

Амбулаторын тусламж үйлчилгээ

Эмчийн үзлэгийн зардал
Эм тарианы зардал
Физик эмчилгээ, бариа засал, зүү болон хэл заслын эмчилгээний зардал
Лабораторийн шинжилгээний зардал

Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ

Эмнэлгийн өрөөний зардал
Сахиурын ороор олгох зардал
Эмчийн үзлэгийн зардал
Мэс засал, эрчимт эмчилгээний зардал
Нөхөн сэргээх эмчилгээний зардал
Эм тарианы зардал
Лабораторийн шинжилгээний зардал
Мэс засал

Нэмэлт хамгаалалт

Нүд
Шүд
Төрөлт
Оношилгоо
Архаг хууч өвчин
Сонгох шалтгаан

Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлийг ажил олгогч, даатгуулагчид бүрэн олгоно.

Эрүүл мэндийн санд улирал бүр өгөөж тооцож нэмэгдүүлнэ.

Ажил олгогч үйлчилгээний нөхцөл, хамгаалалтын хязгаарыг өөрөө тогтооно.

Хүссэн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээг авах боломжтой.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээ
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг
Нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацаа гэрээнд зааснаар буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ

  • Монгол улсын нутаг дэвсгэрээс өөр бүс нутагт хийгдсэн эмчилгээний зардал;
  • Гэрээнд заасан хязгаараас давсан эмчилгээний зардал;
  • Даатгалын хамгаалалт эхлэхээс өмнө төлөвлөгдсөн эмчилгээний зардал;
  • Гэрээний хугацаа дууссаны дараа гарсан эмчилгээний зардал;
  • Төрөлтийг зохицуулахаар хэрэглэж буй мэс заслын ба химийн гаралтай жирэмслэлтээс хамгаалах аргуудад олгох эмчилгээний зардал;
  • Үргүйдэлтэй холбоотой зохиомлоор үр тогтоох эмчилгээний зардал;
  • ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвчлөл болон бусад бэлгийн замын халдварт өвчлөлүүдийн эмчилгээний зардал;
  • Хөл хорио тогтоосон халдварт өвчний эмчилгээний зардал;
  • Галзуу өвчин, зөнөгрөх өвчинтэй холбоотой эмчилгээний зардал;
  • Юм ойлгох, хүлээн авах хэвийн бус хөгжил болон дуу хоолойн хүндрэлүүдэд олгох эмчилгээний зардал;
  • Таргалалт, хоолны дэглэм, жин хасах, хүүхдийн тэжээл, нярайн хэрэгсэл, витамины зардал;
  • Хөгшрөлтийн улмаас үүдэх өвчлөл олгох зардал
  • Согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос хамааралтай болсон этгээдийг эмчлэхэд гарсан эмчилгээний зардал;
  • Хөнгөвчлөх эмчилгээний үеийн асаргааны зардал;
  • Даатгуулагч 28 долоо хоногоос дээш хугацаатай жирэмсний үед агаарын тээврээр нисэх үед гарсан хүндрэлээс үүдэлтэй эмчилгээний зардал;
  • Хууль бус үйлдлийн үр дагавраас үүссэн осол гэмтлийн эмчилгээний зардал;
  • Эмнэлгийн бус газарт хийгдсэн эмчилгээний зардал;
  • Эмчийн заавар зөвлөмжийн дагуу уугаагүй эм болон мансууруулах бодис хэрэглэсний улмаас гарсан эмчилгээний зардал;
  • Эрхтэн шилжүүлэн суулгах үед донорын эмчилгээнд олгох зардал;
  • Рашаан сувилал, байгалийн болон усан эмчилгээний газарт хийгдсэн амралт сувилгааны зардал;
  • Гоо сайхны болон пластик мэс ажилбарын зардал;

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл