Гэнэтийн осол нэмэлт нөхцөлийн даатгал

Энэхүү даатгал нь Хугацаат амь насны даатгал, Боловсролын хуримтлалын даатгал, Хугацаат тэтгэврийн даатгалд хамрагдсан даатгуулагч нэмэлтээр авах боломжтой даатгал юм. Гэнэтийн ослын даатгалд хамрагдсанаар даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн, хэсэгчлэн, түр алдсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой.

 

 

 

Даатгалын хамгаалалт

1

Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах

/80 ба түүнээс дээш хувь/

Даатгалын үнэлгээ нэг удаа 100 хувь олгогдоно.

2

Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдах 

/1%-79%/

“Нэйшнл лайф даатгал” компаниас гаргасан гэмтэл бэртлийн хүснэгтэд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгогдоно.

3

Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах

Хоног тутамдаа даатгалын үнэлгээнээс 0,3 хувиар нөхөн төлбөр авах боломжтой бөгөөд 90 хүртэл хоног авах боломжтой.

Сонгох шалтгаан

Хураамжийг санхүүгийн байдлаасаа хамааран жил, хагас жил, улирлаар төлж болно.

Гэнэтийн ослын даатгал нь зардал биш хөрөнгө оруулалт бөгөөд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ хамгаалах боломжтой.

Үйлчилгээний чанарыг сайжруулах ТУС шийдлийг нэвтрүүлсэн
Олон улсын даатгалын компанид давхар даатгагдана
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу ажлын 15 хоногт шийдвэрлэнэ
Амьдралын даатгалын зөвлөх үйлчилгээний мэргэшсэн баг ажиллана
Таны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ
Борлуулалтын дараах шуурхай үйлчилгээг үзүүлнэ

  • Даатгуулагч санаатайгаар эд эрхтнээ гэмтээснээс;
  • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, гүн хордлогод оруулах эм бэлдмэлийг эмчийн заалтгүйгээр хэрэглэсний улмаас;
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсоноос;
  • Цөмийн дэлбэрэлтийн үйлчлэл, цацраг идэвхт бодисын тархалт, хордлогын улмаас;
  • Нийтийг хамарсан үймээн самуунд оролцсоны улмаас;
  • Зэвсэгт хүчин болон цэрэгжүүлсэн бусад байгууллагад ажиллах, цэргийн хээрийн сургуулилт, цэргийн техник туршилтын болон түүнтэй ижил төстэй бусад төрлийн үйл ажиллагаанд оролцох;
  • Өвчин болон урьд өмнө бий болсон ослын улмаас үүдэлтэй бэртэл гэмтэл.

Даатгалд хамрагдсанаар

Хэрхэн хамрагдах вэ?

1. Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

2. Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

3. Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл