🎓ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД ӨНӨӨДРӨӨС ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ!

2025-06-24
Сайн боловсрол бол хүүхдэд үлдээх хамгийн үнэ цэнтэй өв юм.
Тэдний мөрөөдлийг бодитоор цогцлоохын тулд өнөөдөр ямар алхам хийхээ бид шийддэг.
Монгол Улсын “Алсын хараа - 2050” бодлогод хүн бүр чанартай, тэгш боломжтой боловсрол эзэмшихийг зорилт болгосон. Гэвч бодит байдал дээр өрхийн орлогоос шалтгаалан боловсролын хүртээмж харилцан адилгүй байсаар байна.
📈 Та мэдэх үү?
- Сургуульд сурсан нэг жил нь тухайн хүний орлогыг жил бүр 10% өсгөдөг.
- Хүүхдэд зарцуулсан 1 доллар нь ирээдүйд буцаад 2.5–5 доллар болж орж ирдэг.
🎒 Их дээд сургуулийн төлбөрийг хэрхэн бэлдэж болох вэ?
📌 1. Буцалтгүй тусламж авах
Боловсролын зээлийн сангаас зарим бүлгийн оюутнуудад олгодог буцалтгүй тусламжийг судлаарай:
- Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй
- Олон хүүхэдтэй айл
- Багш, сувилагч мэргэжлээр суралцагч
📌 2. Цагийн ажил хийх
Оюутнууд амьдралаа залгуулах, төлбөрөө цуглуулах зорилгоор цагийн ажил хийдэг. Гэхдээ энэ нь сургууль завсардуулах эрсдэл дагуулдаг.
📌 3. Хуримтлал үүсгэх – хамгийн ухаалаг шийдэл!
Хүүхдийнхээ боловсролд зориулж сар бүр бага багаар хуримтлал үүсгэвэл ирээдүйд сургалтын төлбөр төлөхөд хүндрэл багатай байдаг.
Тэр дундаа боловсролын хуримтлалын даатгал хамгийн уян хатан, эцэг/эхийн амь насны хамгаалалттай хуримтлал юм.
🧡 “Эрдэм” боловсролын хуримтлалын даатгалын давуу талууд
✅ Эцэг эх гэнэтийн эрсдэлд орсон ч хүүхдийн боловсрол тасрахгүй.
✅ Хүү бодогдож хуримтлал өснө.
✅ Хүүгийн орлогод татвар төлөхгүй.
✅ Энгийн хадгаламжаас илүү эцэг/эхийн амь насны хамгаалалттай.
✅ Хэрэв эцэг/эхийн амь насанд эрсдэл учирсан тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл хүүхдэд сар бүр 100,000₮-н тэтгэмж олгоно. Мөн сургалтын төлбөрийг гэрээний дагуу олгоно.
📍 Жишээ тооцоо:
30 настай ээж 5 настай хүүхдэдээ жил бүр 10 сая төгрөг (нийт 40 сая)-ийн сургалтын зардал хуримтлуулах бол сар бүр 123,629₮ төлөхөд хангалттай. Тухайн ээжийн хуримтлуулсан дүн 19,286,085₮, хүүгийн өгөөж 20,713,915₮ болно.
🌟 Ирээдүйн хөрөнгө оруулалтаа өнөөдрөөс эхэл!
Таны өнөөдрийн сонголт хүүхдийн тань маргаашийн амжилтыг тодорхойлно. Хүүхдээ мөрөөдлөө биелүүлж, өөрийнхөө хүссэн ирээдүйг цогцлооход нь дэмжих хамгийн ухаалаг алхам бол боловсролд нь зориулж хуримтлал үүсгэх явдал юм.
🎯 Өнөөдөр эхэлсэн 1 алхам – маргаашийн 1000 боломж!
Хамгийн том хөрөнгө оруулалт бол мэдлэгт хийсэн хөрөнгө оруулалт билээ.