ДААТГАЛД ҮНЭХЭЭР 25 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨХ ҮҮ?????

2025-07-28

Сүүлийн үед ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын шинэчлэлтэй холбоотой даатгалын хураамж олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Уг шинэчлэл нь зээлдэгч иргэдийн эрх ашгийг илүү сайн хамгаалах, даатгалын хамгаалалтын цар хүрээг тэлэх зорилготой юм. 

🧾 Юу өөрчлөгдсөн бэ?

Өмнө нь ипотекийн даатгал нь гэнэтийн ослын хамгаалалттай байсан бол одоо хөдөлмөрийн чадвар алдалт, өвчин, гэнэтийн ослын хамгаалалт бүхий даатгал болж шинэчлэгдээд байгаа билээ.

🔄 Өмнөх ба шинэ нөхцөлийн харьцуулалт

Хуучин

Шинэ

Гэнэтийн ослын хамгаалалттай

/Гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг төлж барагдуулна./


 

Бүх төрлийн өвчин, гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар алдалтын хамгаалалттай.

/Бүх төрлийн өвчин болон гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдолд зээлийн үлдэгдлийг төлж барагдуулна. 

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тохиолдолд сар бүр төлөх зээлийг даатгалын компани төлнө./

Жил бүр гэрээг сунгах шаардлагатай

Зээлийн хугацаа дуустал хүчинтэй нэг удаагийн гэрээ

👨‍👩‍👧 Иргэнд очих эерэг үр дагавар

Хөдөлмөрийн чадваргүй болсон ч зээл дарамт болохгүй

Хэрэв зээлдэгч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, орлогогүй болсон тохиолдолд даатгал таны өмнөөс зээлийг тань төлнө.

✅ Амь насанд эрсдэл учирсан тохиолдолд гэр бүл дарамтаас чөлөөлөгдөнө

Хэрэв амьдралд гэнэтийн зүйл тохиолдож зээлдэгчийн амь нас эрсдэх тохиолдол үүсвэл даатгал таны зээлийн үлдэгдлийг төлж барагдуулснаар гэр бүл тань зээлийн дарамт үүрэхгүй.

Зээлийн хугацаатай уялдсан, уян хатан төлбөрийн нөхцөлтэй гэрээ

Ипотекийн даатгалын гэрээ нь зээлийн гэрээтэй ижил хугацаатайгаар нэг удаа байгуулагдана. Даатгуулагч өөрийн нөхцөл байдалд тохируулан жилийн хуваарийн дагуу шат дараатайгаар төлөх эсвэл нэг удаа нийт хураамжаа төлөх боломжтой. Энэ нь даатгалын гэрээ сунгалт, хугацааны саатлаас шалтгаалж хамгаалалт тасалдах эрсдэлийг арилгаж, төлбөрөө өөрт тохирсон хэлбэрээр төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлж өгч байна.

🔚 Эцэст нь...

Хураамжийн хэмжээ нь зээлийн хугацаа, зээлийн хэмжээ,  зээлдэгчийн нас, эрсдэлийн үнэлгээнээс хамаарч харилцан адилгүй байна. Иймд хураамжийн талаарх мэдээллийг харьяа банк, даатгалын байгууллагаасаа авах нь хамгийн зохистой.