ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ 😟 ХЭН ТӨЛӨХ ВЭ?

2025-08-04

Шинэ сар, шинэ долоо хоногийн мэнд!

Монголчууд бидний мөрөөдлийн нэг бол өөрийн гэсэн байртай болох. Залуу гэр бүл бүр байрны зээл авахаар төлөвлөдөг. Төлбөрийн нөхцөл боломжийн, хүү бага, хугацаа урт гэх мэт таатай нөхцөлүүд бий. Гэхдээ бидний ихэнх нь "эрсдэл" гэх үгийг зээлийн тооцоонд оруулдаггүй нь харамсалтай.

🎯 Ипотекийн зээл бол боломж

Тийм ээ, ипотекийн зээл бол гэр бүлд орон сууцтай болох гайхалтай боломж. Гэвч энэ боломжийн ард 20 жилийн үүрэг, төлбөрийн дарамт, заримдаа бүр эрсдэл ч оршдог.

Та энэ тухай өмнө нь ингэж бодож байсан уу?

  • Хэрвээ надад гэнэтийн зүйл тохиолдвол зээлийг хэн төлөх вэ?
  • Миний ар гэр байрнаасаа хөөгдөх үү?
  • Үлдсэн зээлийг нөхөн төлөх боломж тэдэнд бий юу

💡 Нэг шийдвэр бүхнийг өөрчилдөг

Бидний нэгэн даатгуулагч ингэж ярьсан:

“Би тухайн үед банкны зөвлөмжөөр л даатгал хийлгэсэн. Нэг их анхаараагүй. Гэтэл хожим нөхрөө ослоор алдах тэр үед даатгал маань бидний амьдралыг авч үлдсэн. Байр маань бидний нэр дээр үлдсэн.”

Хүн бүр гэнэтийн зүйлтэй нүүр тулж болох ч, түүнд хэрхэн бэлдсэн нь гэр бүлийн ирээдүйг хамгаалдаг.

👉 Сануулахад:
Амьдралын эрсдэл гэдэг таны бодсон шиг хол биш – таны өнөөдрийн сонголтоор ирээдүйд нөлөөлдөг. Харин гэр бүлээ хайрладаг хүн бүрийн зүгээс “зөвхөн зээл авсан төдийгөөр бус, хамгаалалтаа хамтад нь бодох” цаг иржээ.

Ипотекын даатгалтай холбоотой иргэдийн комментод хариулая 📢

  1.  

Хариулт:

  1. Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын хураамж нь даатгуулагчийн нас, хүйс, зээлийн хэмжээ зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Залуу байх тусмаа даатгалын хураамж бага байх бөгөөд 25 сая төгрөгийн даатгалын хураамж төлнө гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Тиймээс даатгалын хураамжийн тооцооллыг мэргэжлийн даатгалын компаниар хийлгэхийг зөвлөж байна.
  2. Компанийн найдвартай байдлын хувьд:
  • Нэйшнл Лайф Даатгал компани нь 2007 оноос эхлэн тэтгэвэр, хуримтлал, эрүүл мэнд болон амь насны даатгалаар мэргэшин ажиллаж байна.
  • Манай компани 2008 оноос хойш дэлхийн шилдэг давхар даатгалын нэг болох Германы Munich Re компанитай хамтран ажиллаж ирсэн. Давхар даатгал гэдэг нь анхны даатгагч компани төлбөрийн чадваргүй болсон ч, давхар даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн олгоно гэсэн баталгаа юм.
  • Түүнчлэн манай үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) улирал бүр хяналт тавьж, компанийн төлбөрийн чадвар, эрсдэлийн нөөц, санхүүгийн тайлагнал зэргийг шалгаж баталгаажуулдаг.

2. 

Хариулт: 

Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь хамтран зээлдэгчийн тохиолдолд мөн адил үйлчилдэг бөгөөд зээлд оролцогч хоёр тал тус тусдаа амь насны даатгалд хамрагдах боломжтой байдаг. 

Хэрэв зээлийг хоёр хүн хамтран авсан бол даатгалд хамрагдахдаа нийт зээлийн дүнд хэдэн хувийн хамгаалалтаар даатгуулахаа өөрсдөө сонгодог.

Жишээлбэл:

  • Нийт зээл: 100 сая төгрөг
  • Үндсэн зээлдэгч: 70% буюу 70 сая төгрөгийн хамгаалалттай
  • Хамтран зээлдэгч: 30% буюу 30 сая төгрөгийн хамгаалалттай

Ийм тохиргоог:

  • 50/50
  • 90/10
  • 75/25 гэх мэт хувилбараар зээлдэгчид өөрсдөө сонгож шийдвэрлэдэг.

Нөхөн төлбөр хэрхэн олгогддог вэ?

Даатгалын хамгаалалт нь тухайн зээлдэгч талд учирсан эрсдэлийн хамгаалалтын хувь хэмжээгээр зээлд төлөгддөг.

Жишээлбэл, зээлийн нийт хэмжээ 100 сая төгрөг гэж үзье. Үүнийг даатгуулахдаа үндсэн зээлдэгч нь 70%, хамтран зээлдэгч нь 30% гэсэн харьцаагаар амь насны даатгалд хамрагдсан гэж бодъё. Энэ тохиолдолд:

  • Хэрэв үндсэн зээлдэгчид гэнэтийн эрсдэл учирвал, даатгалаас 70 сая төгрөгийг төлж, зээлийн 70 хувийг хаана.
  • Харин хамтран зээлдэгчид эрсдэл тохиолдвол, даатгалаас 30 сая төгрөгийг төлж, зээлийн 30 хувийг барагдуулна.

Ингэснээр даатгал нь тухайн хүний эзэмшиж буй зээлийн хувьтай уялдуулан нөхөн төлбөрийг олгодог гэсэн үг юм.

Товчоор хэлбэл, хамтран зээлдэгч амьд үлдсэн ч, тухайн талын хамгаалалт хэдэн хувьтай байхаас шалтгаалж хариуцах хэмжээ нь тодорхой болдог. Даатгалын гол зорилго нь зээлдэгчдийг гэнэтийн эрсдэлд орсон үед зээлээ бүрэн эсвэл хэсэгчлэн хаалгах боломжоор хангаж, ар гэрт нь дарамт үүсэхээс сэргийлэхэд оршдог юм.