ИРЭЭДҮЙД НЬ ИТГЭДЭГ БОЛ ӨНӨӨДӨР ХАМГААЛ

2025-08-12

Өнөөдөр эцэг эх бүр хүүхдийнхээ боловсролд чанартай хөрөнгө оруулахыг хүсдэг ч сургалтын төлбөрийн дарамт ихсэж, ирээдүйн санхүүгийн эрсдэлтэй нүүр тулгарах нь элбэг. Энэ асуудлыг урьдчилан харж, эцэг эхчүүдийн санхүүгийн дарамтыг багасгах зорилготой бүтээгдэхүүн бол Нэйшнл лайф даатгалын “Эрдэм” Боловсролын хуримтлалын даатгал” юм.

Монголдоо анхдагч амьдралын даатгалын компани болох Нэйшнл лайф нь гадаадын нэр хүндтэй давхар даатгалын байгууллагуудтай хамтран, найдвартай, уян хатан нөхцөлтэй даатгалын үйлчилгээг олон нийтэд хүргэсээр ирсэн. Энэхүү хуримтлалын даатгал нь зөвхөн сургалтын төлбөрийн зориулалттай хуримтлал үүсгээд зогсохгүй, амь насны даатгалын хамгаалалт давхар дагуулдгаараа онцлог.

Санхүүгийн ухаалаг төлөвлөлтөөр ирээдүйд бэлдэх энэ шийдэл нь олон мянган  Монгол гэр бүлд их сургуулийн төлбөрт сэтгэл зовохгүй, хүүхдээ хүссэн мэргэжлээр нь сургах боломжийг бүрдүүлж өгч байна.

Ингээд тус бүтээгдэхүүнд хамрагдсан даатгуулагчдын сэтгэгдлийг хуваалцъя.

“Санхүүгийн дарамтгүй 4 дэх хүүхдийн сургалт”
Даатгуулагч П.Цогзолмаа

“Анх зурагтаар реклам үзээд Нэйшнл лайф даатгал дээр очсон. Хуримтлалтай үүсгэхийн зэрэгцээ давхар амь насны даатгалын хамгаалалттай байсан нь их таалагдсан. Сард 50,000 төгрөгөөр хуримтлал үүсгээд л явсан. Тэгээд нэг мэдсэн 4 сая төгрөгийн боловсролын төлбөрийн дэмжлэг авч чадсан.

Би 4 хүүхэдтэй, өмнөх гурван хүүхдийн их дээд сургуулийн төлбөрийг төлөхөд хүнд байсан. Харин хамгийн бага хүүхэд дээрээ энэ даатгалд хамрагдсанаар санхүүгийн хувьд үнэхээр амар байсан. Герман улсын давхар даатгалтай хамтран ажилладаг нь ч итгэл төрүүлсэн. Залуучууддаа хэлэхэд, эртнээс бага багаар хуримтлуулах нь ирээдүйд том хөрөнгө болдог шүү!”

“Хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэх хөрөнгө оруулалт”
Даатгуулагч О.Намуун

“Намайг 10 жилд байхад аав, ээж минь боловсролын даатгалд хамруулж байсан. Их сургуульд ормогц жил бүр 1.5 сая төгрөгийн дэмжлэг авдаг байсан. Эцэг эх минь миний боловсролд анхаарч, ирээдүйн эрсдэлээс хамгаалсан ухаалаг шийдвэр гаргасанд одоо ч баярлаж явдаг. Аав, ээждээ баярлалаа”

“College fund гэх ойлголтыг Монголд нутагшуулсан үйлчилгээ”
Даатгуулагч М.Үжин

“Би 3 настай болон 2 настай хоёр хүүхдийн ээж. Саяхнаас хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан Боловсролын хуримтлалын даатгалд хамрагдсан. 14–15 жилийн дараа нийт 32 сая төгрөгийн боловсролын зардалд зориулан авах зорилготойгоор сард 200,000 төгрөгийн хураамж төлж байна.

Хуримтлал үүсгэхийн зэрэгцээ амь насны даатгалд хамрагдаж байгаа нь надад маш зөв шийдэл мэт санагдсан. Бидний эргэн тойронд маш олон эрсдэл байдаг. Гэр бүлээ хамгаалах, ирээдүйг нь баталгаажуулахын тулд Нэйшнл лайф даатгалыг сонгосондоо баяртай байна. Барууны орнуудад college fund гэж байдаг бол Монголд үүнийг хэрэгжүүлж буй энэ хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.”

Эцэст нь:

Хүүхдийн боловсролд оруулах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол цаг хугацаа, төлөвлөлт хоёрын хослол юм. Нэйшнл лайф даатгалын боловсролын хуримтлалын даатгал нь зөвхөн хуримтлал үүсгээд зогсохгүй амь насны даатгалын хамгаалалттайгаар ирээдүйг тань найдвартай даатгаж байна.

МӨРӨӨДЛИЙГ ХАМГААЛЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ!