Чилийн эдийн засагч Артур Манфред Макс-Нееф өөрийн онолд хүний амьдралын суурь 9 хэрэгцээг тодорхойлсон байдаг. Үүнд: амьжиргаа, аюулгүй байдал, ойр дотно байх, ойлгох танин мэдэх, оролцох, чөлөөт бодож сэтгэх, бүтээх, өөрийгөө илэрхийлэх хүлээн зөвшөөрүүлэх, эрх чөлөөтэй байх зэрэг хэрэгцээнүүд ордог.
Эдгээрээс аюулгүй байдлын хэрэгцээ нь хүний ирээдүйдээ итгэлтэй, тогтвортой амьдрах гол нөхцөл болдог. Харин хүн тэтгэвэрт гарч тогтмол орлого буурах үед аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэрэгсэл нь тэтгэврийн хуримтлал юм.
Хүн идэр залуудаа хөдөлмөрлөж, тогтмол орлоготой байх хугацаандаа л хуримтлал үүсгэх боломжтой. Сар бүрийн орлогоосоо ердөө 10 хувийг хуримтлуулснаар 20–30 жилийн дараа томоохон хэмжээний сан бүрдүүлэх боломжтой бөгөөд энэ нь өндөр настайдаа санхүүгийн эрх чөлөөтэй, тайван амьдрах баталгаа болж чадна.
|