ЭРҮҮЛ АЖИЛТАН💪 = АМЖИЛТТАЙ БАЙГУУЛЛАГА🌟🤝

2025-09-22
Өнөөгийн өрсөлдөөнт бизнесийн орчинд байгууллага зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа бус харин хүний нөөцийн бодлогоороо ялгардаг болсон. Ур чадвартай ажилтнуудаа татаж, тогтоон барьж чадах байгууллага л зах зээлд урт хугацаанд амжилт гаргаж чаддаг. Энэ утгаараа ажилтнуудын эрүүл мэндэд хөрөнгө оруулах, түүний дотор эрүүл мэндийн даатгал санал болгох нь зардал бус, харин ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Тэгвэл эрүүл мэндийн даатгал нь байгууллагын хувьд ямар давуу талтай талаар сонирхъё.
Ур чадвартай ажилтныг татах ба тогтоон барих
- Байгууллагад: Эрүүл мэндийн даатгал санал болгох нь шилдэг боловсон хүчнийг татах, тогтоон барих өрсөлдөөний томоохон давуу тал болдог. Судалгаагаар АНУ-д ажил горилогчдын 88% нь эрүүл мэндийн даатгалтай байгууллагад ажиллахыг илүүд үздэг.
- Ажилтанд: Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд хамгаалагдаж байгаа гэдэг мэдрэмж нь баталгаатай, ажилдаа сэтгэл ханамжтай, урт хугацаанд тууштай хандахад тусалдаг ба хамгийн гол нь санхүүгийн дарамтгүй эмчлүүлэх боломжийг олгодог.
Бүтээмж
- Байгууллагад: Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн үйлчилгээ авснаар бүтээмж 20–30%-иар нэмэгддэг гэсэн судалгаа бий.
- Ажилтанд: Эрүүл мэндийн даатгалаар дамжуулан цаг тухайд нь оношлуулж, эмчилгээ хийлгэснээр өвчнөө хүндрүүлэхгүй байх, өндөр зардал гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн ашиг төдийгүй сэтгэл санааны тайван байдал, ажлын амьдралын тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Түүнчлэн “Байгууллага намайг зөвхөн ажиллах хүч биш, хүн гэж харж байна” гэсэн итгэл төрүүлдэг байна.
Нэр хүнд
- Байгууллагад: Эрүүл мэндийн даатгал санал болгодог компани нь нийгмийн өмнө хариуцлагатай, ажилтнууддаа халамжтай гэсэн эерэг дүр төрхийг бий болгодог. Энэ нь байгууллагын брэндийн стратегид чухал байр суурь эзэлдэг.
- Ажилтанд: Хариуцлагатай, анхаарал тавьдаг байгууллагад ажиллаж байгаа нь ажилтан ажилдаа сэтгэл ханамжай, үнэлэгдэж, хүндлэгдэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ нь ажилдаа илүү үнэнч, урт хугацаанд тууштай ажиллах шалтгаан болдог байна.
Дүгнэлт
Эрүүл мэндийн даатгал бол зөвхөн байгууллагын зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдэл биш. Энэ нь ажилтанд эрүүл мэнд, санхүүгийн баталгаа, сэтгэл санааны тайван байдлыг өгдөг. Харин байгууллагад шилдэг боловсон хүчнийг татах, тогтоон барих, нэр хүндээ өсгөх стратегийн хэрэгсэл болдог.
Нэйшнл Лайф даатгалын “Эрүүл мэндийн даатгал”-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
📞 7011 3366 (шугам 3) дугаарт залган байгууллагын даатгалын менежертэй холбогдоно уу.
📧 Мөн info@nlic.mn хаягаар имэйл илгээж мэдээлэл авах боломжтой.