ХУВИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

2024-03-22

Эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ гэж юу вэ?
  • Цаг хугацааны хэмнэлт 
  • Найрсаг үйлчилгээ 
  • Үр дүнтэй эмчилгээ 
  • Зөв онош 
  • Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж
  • Чадварлаг эмч нар 
Өнөөдөр бид чанартай тусламж үйлчилгээ авч чадаж байна уу?
  1. Улсын эмнэлэг нь оочир, дараалал ихтэй, цаг хугацаа их шаардана.
  2. Хувийн эмнэлгүүд нь өндөр өртөгтэй, иргэн бүр хамрагдах боломж бага.
 
  1. Иргэд хүртээмжтэй байдлаар чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ.
Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ, нийгмийн даатгалын хамгаалах боломжгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломж бүрдэх учраас өөрсдийн хүссэн гадаад болон дотоодын эмнэлэгт үзүүлж, сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүртэх боломжтой болно. 
 
  1. Улсын эмнэлэг болон Хувийн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлнэ. 
Иргэд хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар санхүү мөнгөний асуудалгүйгээр эмчлүүлж болохоос гадна цагийн нөөцөө хэмнэх үүднээс  улсын эмнэлгээр үйлчлүүлэхээс илүү хувийн эмнэлгээр үйлчлүүлэх нь ихэснэ. Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал буурч, бидний хүсээд буй цаг хугацаа алдахгүйгээр найрсан үйлчилгээг хүртэж үр дүнтэй эмчилгээ хийлгэх боломж бүрдэнэ. 
 
  1. Эрүүл мэндийн салбарт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоно. 
Хувийн эмнэлгүүдийн дунд өрсөлдөөн бий болж, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд бусад эмнэлгүүдээс үйлчилгээний чанар, зөв онош, чадварлаг эмч нар, дэвшилтэт техник технологиор тэргүүлж эхэлнэ. Нөгөө талаас, даатгалын байгууллага нь тухайн даатгуулагчийн үзүүлж буй онош түүний дагуу хийгдсэн эмчилгээ зэрэг давхар хяналт тавьдаг тул ашиг орлогын төлөөх шаардлагагүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх явдал байхгүй болно.
 
  1. Улсын болон хувийн эмнэлгүүдийн санхүүгийн чадамж сайжирна.  
Улсын эмнэлгийн хувьд нэг хүнд ногдох эмчилгээ үйлчилгээний хангамж нэмэгдэнэ. Харин  иргэд хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлснээр тухайн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэж, ашиг орлого нь тэр хэвээр өсөх учраас чадварлаг боловсон хүчинг бүрдүүлэх, дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бүрдэх бөгөөд үүнийг дагаад эмчилгээ үйлчилгээ чанартай болж иргэн бүр оновчтой эмчилгээг хүртэх боломжтой болно. 
 
Эцэст нь дүгнэж хэлэхэд, иргэд хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн тогтолцоо эрүүлжих суурь болох юм. Ингэснээр иргэн бүр чанартай тусламж үйлчилгээг хүртэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой гадагш чиглэж буй мөнгөн урсгал багасаж, ДНБ нэмэгдэх зэргээр улс орны эдийн засагт ч сайнаар нөлөөлнө.